ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев өнөөдөр Москва хотын төвд  өөрийн талынхантайгаа уулзаж, өөрийнхөө төлөвлөгөөний талаар ярьж байна. Ерөнхийлөгч Твиттер дэх өөрийнхөө микро блог дээр энэ уулзалтын зарыг өөрөө бичсэн байсан юм. “Өөрийнхөө ирээдүйн төлөвлөгөөний шийдвэрийг гаргахдаа би чухам юуг урьтал болгож байсан тухайгаа та бүхэнд ярихыг хүсэж байна гэж” бичсэн юм. “Улс орны шинэчлэл өөрчлөлтийг үнэхээр чин үнэнээсээ хүсэж байгаа та бүхэнд л энэ тухай ярихыг хүсэж байна гэж” Медведев уулзалтынхаа зорилгыг тайлбарлажээ. Энэ уулзалтад 200 гаруй хүн оролцож байна. Энэ үйл ажиллагаанд ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудаас гадна соёлын зүтгэлтнүүд, найруулагчид, сэтгүүлчид, оросын дээд сургуулиудын захиралууд, бизнесийн төлөөлөгчид, ажилчдыг урьсан байна. Мөн нэртэй блогчууд болон албан бус нэгдлүүдийн төлөөлөгчдийг урьжээ. Оросын ерөнхийлөгч, хувиараа үйлдвэрлэл эрхлэлтийг хэрхэн хөгжүүлэх, авилгалтай хийх тэмцлээс эхлээд хөдөө аж ахуй болон нийгмийн асуудал хүртэл өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэхэээр төлөвлөөд байна.