Атлантын далайд аялаж яваа оросын “Крузенштерн ” далбаат онгоц Тенерифе арал дахь испанийн Санта-Крус боомт хотод хүрэлцэн ирлээ. “Крузенштерн ” далбаат онгоц энэ боомтод тав хоног зогсох бөгөөд энэ үеэр тус хөлөг дээр байрлуулсан алдарт хөлгийн 85 жилийн ойд зориулсан фото үзэсгэлэнг зочид үзэх боломжтой юм байна. Санта-Крус боомт хот энэ алдартай хөлгийг анх удаагаа хүлээж авч байгаа биш “Крузенштерн” далбаат онгоцны аялал бүхэн испанийн энэ боомтод орохгүй гардаггүй юм. 19-р зууны эхээр оросын алдарт далайчин, судлаач, аялагч Иван  Крузенштерний удирдлагаар анхны дэлхийг тойрох аян хийхдээ оросын далайчдын буусан анхны гадаадын боомт хот нь Санта-Крус байсан билээ.