Цахилгаан холбооны олон улсын холбоонд оруулах татвараа ОУ мэдэгдэхүйц нэмэгдүүллээ. Женев хотод эхэлсэн тус байгууллагын ээлжит чуулган дээр оросын төлөөлөгчид жилд 3,5 сая доллар байсан татвараа 5,3 сая болголоо гэж мэдэгдсэн байна. Цахилгаан холбооны олон улсын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хамадун Туре тус байгууллагыг дэмжиж байгаад оросын талд талархал илэрхийлсэн байна. Ингэснээрээ ОУ мэдээлэл холбооны технологийг дэлхий дахинд хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна гэж тэрээр тэмдэглэсэн байна.