«ОДХ» радио олон улсын аялал жуулчлалын төв болсон оросын эртний хотуудын тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр бид Владимир хотоор  радио аялал хийнэ. Тус хот Зуун-хойд Оросын  эртний нийслэл хэд хэдэн зуун жилийн турш байсан юм. Владимир хот Х11 зууны цав цагаан чулуугаар барьсан гоё сум хийдээрээ алдаршсан. Хотын гайхамшигт Успенийн дуган Москвагийн Кремлийн Успений дуганы загвар болжээ. Владимр хот Владимир-Суздалийн вант улс цэцэглэн хөгжсөн үед мандан хөгжсэн байна. Владимир Монамах ван 1108 онд Клязьма голын өндөр огцом эрэг дээр цайз барьжээ. Шинэ хотыг үндэслэн байгуулагчий нь нэрээр Владимир гэсэн юм. Монамахыг өвлөсөн Юрий Долгорукий ван Киевийн хаан ширээний хойноос хөөцөлдөж хойд  бус нутагтаа анхаарал бараг тавихгүй байсан. Түүний хүү Андрей Боголюбский  засгийн эрхэнд гарсан үед Владимир хот үнэхээр цэцэглэн хөгжсэн байна. Тэрээр 1157 онд Владимир хотыг  вант улсынхаа нийслэл болгож, хөгжилд нь их хувь нэмэр оруулсан юм. Эхлээд ван Успений дуган Клязьма голын огцом эрэг дээр барив. Дуган вангийн засгийн сур хучийн бэлгэ тэмдэг болох байсан. Түүхийн баримт бичг үүдээс харахад ван энэ дуган барихад хүвийн хөрөнгийнхөө аравны нэгийнг зарцуулж, олон нутийн дархчуулыг урисан байна. Өрнөдийн дархчуул барьсан гэсэн хувилбар байгаа. Фридрих Барбаросса эзэн хаан дархчуулаа явуулсан гэж уздэг. Владимир-Суздалийн музей-дархан цаазтай газрын захирал Светлана Мельникова хэлэхдээ: «Дэлхийн бараг бух өнцөг булангаас дарчуулыг уриж барьсан гэсэн хувилбар учир үндэстэй байх. Фридрих Барбаросса ч барилгачидаа явуулсан байж магадгүй. Харин энэ тухай баримт нотлогоо байвал хувилбарыг лавтай хэмээн үзнэ. Италийн хойд нутгийн дархчуул барилгын ажилд оролцсон тухай хувилбар ч бий. Тэртээх барилга байшингууд архитектурын төстэй олон талтай  байгаа нь энэ хувилбар учир үндэстэйг нотлон харуулж байна» гэв. Андрей ван дуганыг  эрдэнэ, сувд ба гайхамшигт  хээ угалзаар чимэглэснийг он дараалсан бичиг зохиогч тэмдэглэжээ. Баярын үеэр дуганы өмнөд, хойд «Алтан хаалга» гэгчээр сүсэгтнүүд орж байв. « Тэд дуганы өнгөөнгийн вааран хавтнаар дэвссэн шалан дээр хөл тавьмагц гялалзсан хивсээр явж байгаа мэт санагдсан. Лаа дотоодын үнэт чимэглэлийг гэрүүлтүүлж,ван болон шадар хүмүүс нь сүсэгтнүүдийг дээрээс хараж байсан» гэж он дараалсан бичигт өгүүлжээ.  Успенийн гайхамшигт дуган тэр үед Оросын гол сум болсон юм. Түүнийг устгахыг удаа дараа оролджээ. Владимир хот ба Успенийн дуганыг Х111 зууны  200 жил үргэлжлэсэн татар-монголын дарлалын үед  эвдэж хоосруулсан билээ. Нэрд гарсан бурхны хөрөг зураач Андрей Рублёв ба тууний хамтран зүтгэгч Даниил Чёрны нар ХУ зууны эхээр Москвагаас Владимирт очжээ. Тэд  дуганы туурганы зургуудыг  сэргээх зорилтоо амжилттай биелүүлэв. Эдгээр зураг хүмүүсийг одоо ч бишрүүлж байна.Ялангуяа» Аймшигт шуух» эвлүүлэг өндөр сэтгэгдэл төрүүлж байна гэж Светлана Мельникова тэмдэглэн хэлээд: «Андрей Рублёв «Аймшигт шуух»-ээс гадна олон зураг үлдээсэн юм. Рублёвын уран зургийн бүтээлүүдийг сэлбэн шинэчлэх ажил одоо хийхгүй байна. Учир нь Рублёвын хосгүй зургуудыг сэлбэн шинэчлэхийн өмнө дуганы халуун, хүйтэн, чийгийн дэглэмийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Эдүгээ бэлтгэлийн нөр их ажил хийсэн. Дулаацуулах систем, агаарын зохих чийгийн дэглэмийн  тухай төслүүд байгаа. Ирэх онд эдгээр бух асуудлыг шийдвэрлэвэл сэлбэн шинэчлэх ажил эхлэнэ» гэв. Успенийн дуган ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн цэст багтсан юм. Дуган Оросын үнэн алдартны сум хийд болон Владимир –Суздалийн музей-дархан цаазтай газрын эрх мэдэлд байна. Сумд мөргөл үргэлжүйлддэг. Мөн музейн үзмэр үүдийг ч сонирхон үзэж болно. Оросын цав цагаан чулуунаар барьсан архитектруын бас нэг шилдэг барилга болох Х11 зууны шувтаргаар  барьж дууссан Дмитрийн дуган тууний дэргэд байна. Дмитрий өөрий нь ивээгч Димитрий Солунскийг алдаршуулахаар дуган барьсан юм. Түүнийг дан оросын дархчуул барьжээ. Дуган Успенийн дуганаас хэр хэмжээгээрээ бага байсан ч цагаан чулуун дээрх үнэн алдартны санваартан, шидит ан амьтан, ховор ургамлын сийлбэр зургуудаараа алдартай байна. Владимир хотод  очвол Х11 зууны дундуур цагаан чулуугаар хийсэн Алтан Хаалга гэгчийг сонирхож үзээрэй. Энэ нь алтлаг зэсээр бурээслэсэн 14 метр өндөр нуман хаалгатай цамхаг билээ. Дээр нь жижиг гоё сум байрласан байна. Морьт цэрэг энэ хаалгаар орж байсан бололтой. Одоо машинууд архитектурын шилдэг барилгыг тойрон явж байна. Хотын байдалтай танилцсаны дараа орос хоолны ресторанд очиж болно. Хотын т өвд орших «Алтан хаалганы дэргэд»,»Мономах» зэрэг ресторанд очвол х үн бур барагцаалбал 30 доллар төлөх юм. Энд аялагчдыг элэгсэг дотно хүлээж авна.