Жадаа алдвал толгойгоо алдана. G-20-ийн дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн сүүлчийн нарийн ширийн зүйлийг хэлцэхийн тулд Парист санхүүгийн “хорийнхон” цугларлаа. Даяарчлалыг хамарсан эдийн засгийн өсөлт анхаарлын төвд байх юм. Европын өрийн хямралыг шийдэхгүйгээр энэ өсөлт боломжгүй билээ. Бразилийн Сангийн яамны сайд Гвидо Мантега “одоо даяарчлалыг хамраад байгаа европын асуудлыг шийдэхийг дэлхий дахин хүлээж байна. Би өөдрөг үзэлтэй хүн учраас энэ чиглэлд урагшаа ахиж байгаа гэдэгт итгэж байна” гэж хэлснээрээ энэ өдрүүдэд Парист болж байгаа үйл явдлын гол утга агууллагыг тодорхойллоо. Харин түүний хэлсэн үгийн хоёр дахь хэсэгтэй тэр бүр санал нэгдэхгүй байна. Дараагийн долоо хоногт “европын том өвчин” эхэлсний хоёр жилийн ой болно. Түүнээс хойш өршөөхийн аргагүй бага зүйл хийлээ гэж Эдийн засгийн Дээд сургуулийн профессор Владимир Красавин үзэж байна: «Сангийн сайд нар тохиролцож л байна гэхдээ шийдвэрийг засгийн газрууд л гаргана шүү дээ. Ийм учраас л G-20-ийн сангийн сайд нарийн гаргасан зөвлөлгөөн бол нийтлэг бүр хийсвэр зүйл юм. Жишээ нь ноднин, уржнан жилүүдийн шийдвэрүүд нэгдсэн дэвсгэр маягийн зөвөлөлгөөн болоод л өнгөрсөн юм» гэлээ.Дээд хэмжээний уулзалтын дүн сайн байна гэсэн найдврын үүднээс дэлхийн санхүүгийн зах зээлүүд ногоон бүс дээр хаагдсан юм. Харин Парист хэлэлцэж байгаа асуудлууд хэр үйлчилгээтэй байх нь тодорхой бус байна. Уулзалтын өмнөхөн хүлээн авч байгаа францийн тал оролцогчдыг “2-3 шинэ саналтай” ирхийг санал болгосон. Алдагдаж байгаа мэдээлэлүүдээс харах юм бол зарчмын шинэ зүйл ховор бололтой. Хамгийн наад зах нь ОУВС-гийн нөөцийг л нэмэгдүүлэх байх гэж шинжээчид үзэж байна. Энэ санд аль болохоор шуурхай мөнгө нийлүүлэх механизмыг боловсруулахаар төлөвлөж байна.Энэ бол авах ёстой арга хэмжээнүүдийн нэг гэхдээ энэ санал дэмжигдэх эсэх нь тодорхой бус гэж санхүүгийн шинжээч Ольга Беленькая ярьж байна: «Грекийн өрийг дахин бүтэцийн өөрчлөлтөд оруулснаас үүсэх хохиролыг зөөлрүүлэх болон Европын өрийн хямралыг хэрхэн шийдвэрлэхэд чиглэсэн нөөц бололцоог одоогийн нөхцөл байдалд хэлэлцэх болно. Хөгжиж буй орнууд зарчмын хувьд туслахад бэлэн гэдгээ илэрхийлээд байгаа. Одоохондоо огт байхгүй байгаа хямралыг даван туулах тодорхой стратег Европт бий болсон тохиолдолд энэ арга үр дүнтэй болно» гэж тэр хэллээ. Мөнгөний иймэрхүү арга хэмжээ байдлыг тэгтэл нь өөрчилж чадахгүй гэж эдийн засагч Александр Лапутин тэмдэглэж байна. Хэрвээ талууд түүнийг хэрэглэхээр шийдэх юм бол механизмыг маш хурдан 2 сарын дотор боловсруулж болно: «Эхний ээлжинд санхүүгийн институтид туслах хэрэгтэй. Улсын санхүүгийн байгууллагуудад зориулсан хямралаас гарах стандартын жишээ байна. Үүнийг бид АНУ-д хямрал гарах бүрт л ажиглаж байгаа шүү дээ. АНУ-ын энэ гашуун туршлагыг Европт хэрэглэхээс өөр арга байхгүй. Энэ арга хэмжээ мөнгөний ханш уналтыг нэмэгдүүлэх хор уршигтай ч гэсэн хэрэглэх л болно» гэж тэр ярилаа.Европын хямралыг шийдвэрлэхдээ ОУВС-гийн үүргийг нэмэгдүүлэхийг Герман улс эсэргүүцэж байгаа юм. ОУВС хангалттай хөрөнгөтэй бөгөөд нэмж мөнгө оруулах шаардлагагүй гэж Герман улсын Сангийн сайд Вольфганг  Шойбле мэдэгдсэн байна. Европын бүсийн өрийн асуудлыг шийдэх асуудал ЕХ-ны дотор байх ёстой гэж Шойбле тэмдэглэсэн байна. Тэгэхлээр тодорхой шийдвэрүүд дахиад л улс төрийн сөргөлдөөний барьцаа болно гэж Ольга Беленькая үзэж байна: «Яг одоо нөөц бололцоо хүрэлцэхгүйд биш хямралаас гарах стратег байхгүйд асуудлын гол нь оршиж байгаа юм. Харин сүүлийн үед тодорхой санал санаачлагууд гарч ирж байна. Грекийн өрийн 50-60%-ийг хүчингүй болгох асуудлыг шийдэхийн тулд банкуудыг дахин капиталжуулах төлөвлөгөө нь хэлэлцэх ёстой асуудлуудын нэг юм. Харин энэ нь одоохондоо албан бус санал юм» гэж ярилаа. Европын облигацийг худалдаж авах асуудлыг шийдэх нь зах зээлийн хувьд маш чухал дохио болох ёстой. Энэ хэрэгсэлийн хүчээр европын бүсийн улсууд зах зээлдээ хөрөнгө татах ёстой юм. Гэхдээ энэ арга аюултай гэдгээ батлаад байгаа гэж шинжээчид тэмдэглэж байна. Хямралтай байгаа Португал, Итал улсуудын цаасан мөнгөний орлого 10%-иас даваад байна. Энэ улсууд дараа нь энэ облигацаа яаж дарах нь одоо болтол тодорхойгүй байна. Одоо энэ асуудлыг Герман, Франц улсуудын нөөцөөр шийдвэрлэж байна. Тэнд европын бүсийн мөнхийн тэтгэгч байгаад дургуйцэж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.