Орос  Хятад хоёр улсаас бэлтгэсэн Сирийн асуудлаархи тогтоолын төсөл НУБ-ын АЗ-д байсаар байгааг  ОХУ-ын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө тэмдэглэв. Москва Бээжин хоёроос санаачилсан баримт бичиг Сирид ардчилсан шинэтгэл явуулах, засгийн газар сөрөг хүчний хооронд яриа хэлцээ хийхэд тус дөхөм үзүүлэх ёстой. Тогтоолын төсөл Сирийн дотоодын хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохыг эсэрг үүцэж байна. Гэвч  зохиогчид тогтоолын төслөөрөө одоогоор санал хураахгүй байна. Учир нь АЗ-ийн гишуун өрнөдийн орнууд баримт бичигт зааж тодорхойлсон  хандлагыг эсэргүүцэж, баримт бичгийг батлахаас татгалзах нь дамжиггүй.. Урьд Москва Бээжин хоёр Сирийн дотоодын хэрэгт хөндл өнгөөс оролцох замыг нээж өгөх байсан өрөнөдийн тогтоолын төсөлд хориг тавьсан билээ. АЗ-ийн гишууд  сирийн асуудлыг хэлэлцэх үер ойлголцох боломж байна уу? Улс төр судлаач Андрей Грозин «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө  санаа бодлоо илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ: «Москва Бээжин хоёр өрнөдийн тогтоолд НУБ-ын АЗ-д хориг тавихдаа дан прагматик үзэл санааг баримтлаагүй. Эдгээр хоёр улс  Сири одоо Ливийн замнаж байгаатай адилхан  гунигт замд шилжихээс сэрэмжлэхийг сонирхож байна. Ливид иргэний дайн ойрын үед зогсохгүй байх. Ливийн хүн амыг зэвсэгт сөргөлдөөнд тухирсан улс орнууд үүний хариуцлагыг хүлээх ёстой. Иргэний дайн амархан дэгдээдэг.Харин эцэслүүлэхэд хэцүү байдаг. Өрнөдийн орнууд ба тэдгээрийн холбоотнууд үүнийг сайн мэднэ. Жишээ нь афганистаны туршлага гэгчийг дурдаж болно. Сирид мөргөлдөөнийг гааруулах нь тун аюултайг тэдгээр ойлгоно гэдэгт найдаж байна» гэв. Бус нутгийн ба олон улсын аюулгуй байдал Сирийн байдлаас ихээхэн шалтгаалж байна. Өрнөдийн төлөөлөгчид ардчилал, хүний эрхийн талаар их ярьцгааж байна. Харин энэ удаад хуурамч байр сүүрь баримтласан. Сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөнийг хэрцгийлэн дарсан Бахрейний удирдлагыг АНУ дэмжив. Тэгэхдээ сирийн самуун дэгдээгч гэгчид   бахрейний сөрөг хүчинтэй адилхан  адал балмад ажиллагаа явуулаагүй. Ямар учраас АНУ ийм хоёр нуурт бодлого явуулсан вэ гэвэл америкийн 5-р флотын төв байр Бахрейнд л байдаг. Вашингтоны  хүний эрхийн төлөө анхаарал халамж гэдэг нь энэ. Сири өрнөдийг Муаммар Каддафийн нэгэн адил эрс шүүмжлээгүй. Дамаск бус нутгийн ба олон улсын асуудлаар аядуу байр суурь ямагт баримталж ирсэн юм. Дотоодын бодлогын тухайд гэвэл Сири улс европ маягийн улс төрийн олон ургальч үзэл хэзээ ч баримтлаагүй. Гэвч бус нутгийн  шалгуураар дэглэм нь  нэлээд зөөлөн либерал байна. Тэгвэл ямар учраас Дамаскын засгийн газрыг түлхэн унагахыг ийнхуу улайран оролдож байгаа юм бэ? Андрей Грозин хариулан хэлэхдээ: «Сири улс өрнөдээс ул шалтгаалах бодлого явуулж байна. Тус улс бус нутгийн хүчний төв болсон. Өрнөдийн тодорхой хүчин Сири  улсыг бус нутгийн тавцанаас шахан зайлуулахыг санаархав. Тэдгээр Ливи,Иракийн талаар явуулсан ажиллагаагаа Сирид давтуулах гэж байна. Сирийн эмх замбараагуй байдал бус нутгийг тийм байдалд оруулж мэдэх уршигтайг өрнөдийнхөн ойлгож байгаа биз.  Өрнөдийн улс төрчид Сирийн эмх замбараагуй байдлаар завшиж дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцохыг санаархсан. Бус нутгийн эмх замбараагуй байдал холбоотнуудынхаа байр суурийг тэнд бэхжүүлэх шалтаг болно. Иймээс өрнөдийн орнууд  Сирийн  түгшүүртэй байдлыг намжаах, эрх баригчид ба сөрөг хүчний хооронд яриа хэлцээ хийхэд чиглэгдсэн аль ч санаачилгыг олон улсын байгууллагуудад няцааж байна. Тэдгээр Ливид явуулсан ажиллагаагаа давтуулах санал дэвшуулжээ. Гэвч ийм төлөвлөгөөг бус нутагт хоёр удаа хэрэгжүүлж  чадахгүй байх» гэж тэр мэдээлээ.