АНУ-ын нисгэгчгүй онгоцны агаарын дайралтын үеэр Пакистаны баруун хойд нутагт лалын 4 алан хядагчийг устгаж, 3-ыг нь шархдуулсан байна. Энэ тухай Франс Пресс агентлаг өнөөдөр мэдээллээ. Өмнөд Вазиристан мужийн нэг тосгоныг нисгэгчгүй онгоц 8 сумаар буудсан байна. АНУ-ын цэргийнхэн Афганистан болон Пакистаны баруун хойд нутагт байрлаж байгаа хэт даврагсадтай хийх тэмцэлдээ нисгэгчгүй онгоцийг амжилттай хэрэглэж байгаа юм. Энэ нутагт хийж байгаа америкийн нисгэгчгүй онгоцны дайралт улам өсөж байна гэж пакистаны ХМХ мэдээлсэн байна. Нисгэгчгүй онгоц 2010 онд пакистаны баруун хойд нутагт 115 удаа дайралт хийсэн бөгөөд 670 алан хядагчдыг устгасан байна.