Ойрхи Дорнод болон Хойд Африкт болсон ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн тус бүс нутгийн улсуудад 50 тэрбум долларын хохирол учрууллаа. Олон улсын “Геополити” компанийн илтгэлд ийм тоо баримтыг дурдсан байна. Энэ байгууллагын үзэж байгаагаар “арабын хавар” Египет, Сири, Ливи улсуудын эдийн засагт онцгой муугаар нөлөөллөө. Эдгээр улсууд ойрын жилүүдэд гадааад улсуудын тусламж авахгүй бол эдийн засгийн хүнд байдалд орно гэж “Геополити” компани анхааруулж байна. Йемен улсад эмх замбараагүй байдлаас болж улсын орлого 77%-иар, Ливи улсынх 84%-иар тус тус буурсан байна. Ливи улсын байдлыг туйлдаа хүрсэн гэж үзэж байна. Энэ оны 2-р сараас эхэлсэн ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр тус улсаас 740 мянган хүн гарч явсан байна.