Хятадад болж байгаа агаарын шоуд оролцож баасан гаригт сөнөсөн онгоцны 2 нисгэгчийн нэгийг амь насаа алдсан гэж тооцсон байна. Шоуг зохион байгуулагчдын хэлснээс иш татан хятадын ХМХ-үүд энэ тухай мэдээлжээ. Хятадын баруун хойд нутгийн Шеньси мужид болж байгаа агаарын шоуны үеэр “Нисдэг ирвэс” бөмбөгдөгч онгоц үзүүлэх нислэг хийж байгаад баасан гаригт сөнөсөн байна. Нэг нисгэгч нь автоматаар шидэгдсэн ба нөгөө нисгэгчийг одоо болтол сураггүй алга болсон гэж тооцож  байсан юм. Сүйрлийн шалтгааныг судлаж байна. 2009 онд Хятадын зүүн хойд нутагт орос, хятадын хээрийн сургуулийн үеэр яг ийм бөмбөгдөгч онгоц сүйрсэн юм. Тэр үед хоёр нийсгэгч хоёулаа нас барсан юм.