“Уолл-стритыг эзлэцгээе” хөдөлгөөнийхөн өнөөдөр хамгийн өргөн хэмжээний эсэргүүцлийн үйл ажиллагаа явуулна гэдгээ зарласан бөгөөд түүнийг зөвхөн АНУ-д биш дэлхийн олон оронд дэмжих юм байна. Дэлхийн 82 орны 950 хотын дэмжлэгийг хүлээгээд байгаа “10-р сарын 15, Уолл-стритыг эзлэцгээе” хөдөлгөөний албан ёсны сайт дээр энэ эсэргүүцлийн хөдөлгөөнийг хамгийн баян хүмүүсийн нэг хувь болсон шунахай авилгалчдын эсрэг олон улсын эв санааны нэгдлийн өдөр гэж нэрлэнэ гэж бичсэн байна. Төр засгийн бодлоготой санал нийлэхгүй байгаа болон “санхүүгийн алан хядах ажиллагааны” эсрэг тэмцэгчдийг Таймс-скверт цугларахыг уриалжээ. Энэ ажиллагаанд оролцогчид эсэргүүцлээ илэрхийлсний илрэл болгож АНУ-ын санхүүгийн томоохон институти болох J.P. Morgan Chase банкнаас өөрсдийн бүх мөнгөө авах болно. “Уолл-стритыг эзлэцгээе” эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн 9-р сарын дунд үеэс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба түүнд оролцогчид тэр үед Нью-Йоркын хөрөнгийн биржийн нутаг дэвсгэрт майхан лагериа барьсан юм.

Гэрэл зураг