Нигери улсын эрэг орчим далайн дээрэмчидэд эзлэгдсэн багын бүрэлдхүүнд нь 3 орос хүн байсан Cape Bird хөлгийг чөлөөлсөн гэдгийг ОУ-ын ГХЯ баталлаа. Энэ хөлгийн багын бүрэлдхүүнд багтаж байсан ОУ-ын иргэдэд оросын гадаад бодлогын байгууллага шаардлагатай тусламжийг үзүүлсээр байна. Далайчдыг сонгон шалгаруулдаг Колумбия боловсон хүчний агентлагийн захирал Сергей Панюшкин, нигерийн далайн дээрэмчдийн эзэлсэн Cape Bird хөлгийн багынхныг 10 –р сарын 14-нд чөлөөлсөн гэж мэдээлсэн юм. Далайчдын бие сайн эсэн мэнд байна гэж тэр мэдээлжээ. Одоохондоо нефть тээвэрлэгч хөлөг боомтод ирээгүй байгаа учир чөлөөлсөн нөхцлийн талаар мэдээлэл өгөхгүй гэж тэр хэлсэн байна. Маршаллын арлын далбаатай энэ хөлгийг Лагосоос 70 милийн зайтай Атлантын далайд нигерийн далайн дээрэмчид 10-р сарын 8-нд эзлэж авсан юм.