Оросын Забайкальский хязгаарын археологчид малтлага хийж, Монгол эзэнт улсуудын нүүцыг задлаж байна. Дээд Амарын археологийн шинжилгээний ангийн гишүүд энэ зүн,намар Оросын төдийгүй Монголын нутаг дэвсгэрт малтлаг хийжээ. Эрдэмтэд Х11 зүүны үеийн хэд хэдэн булш болон Забайкальский хязгаарт хятадын зоос, эмэгтэйчүүдийн гоёл чимэг, Монгол улсад Ляо эзэн  улсын эртний барилга байшингуудын туурга илрүүлжээ. Забайкальский хязгаар бол Чингис хааны эзэнт улсын нэг хэсэг байсан билээ. Чингис хааны хэрэмийн үлэмж хэсэг нь энд байсан юм. Цагаан хэрэмтэй төстэй мөн хэрэм их хааны эзэнт улсын хил хязгаарыг  тогтоон зааглаж байсан аж. Түүнээс гадна Чингис хаан дайчин гавьяаг нь тэмдэглэн энэ нутгийг өөрийн ач хуу  Есунхэй хаанд өргөн бэлэглэжээ. Түүхчид Есунхэй хааны эзлэсэн газрыг Хирхириний балгас хэмээн нэрлэсэн юм. Хархорум дахь  Егөдэй хааныхаас дутуу биш маш гоё тансаг Кондуйн ордон энд сүндэрлэн боссон билээ.

   Археологчид  малтлаг хийж, эдлэн газар, олон үеийн эртний булшийг илрүүлэв. Энэ онд эрдэмтэд Өвөр Байгалын оюутан сурагчидтай хамт бус нутгийн  томоохон Окошки довон  дээр ажиллаа. Шинжилгээний ангийн удирдагч профессор Евгений Колвычев өгүүлэхдээ: «Эндхийн нэгэн булщийг бүрэн задласан. Нэгэн эмэгтэйг тэнд оршуулсан байна. Гоёл чимэг  ба өөр хэд хэдэн эд тэнд бас байсан. Язгуурт эмэгтэйг  Х11 зүүны үед оршуулсан бололтой. Окошки дов бол томоохон булш юм. Янз янзын давхрагт хамрагдаж байсан хүмүүсийг оршуулжээ. Мэдээжээр монгол язгууртнуудыг оршуулсан газрыг сонирхсон. Эдгээр булш оршуулгын ёслолын талаар  сонин баримт мэдээлэл олгож байна. Жишээ нь бүх хүүхдийг мөн булшийн зүүн- өмнөд талд, насанд хүрэгсэдийг хойд хэсэгт нь оршүүлжээ. Чингис хаан болон түүний ач хүү Есунхэй хааны  төрөлт өрөгсэдийг энд оршуулсан үгүйг  судлаж мэдэх хэрэгтэй.Олон булшийг урьд задлаж тонон дээрэмдсэн нь судалгаанд саад болж байна» гэв.

   Монголчууд энд оршин сууж байсан хятад,эвен, тунгус,бахай,журжэн гээд олон үндэстэн ястнаас маш их зүйлийг  зээлдэн авсаныг эртний эд хогшил нотлон харуулж байна. Өвөр Байгал Амар,Лена,Енисей,Сэлэнгэ зэрэг томоохон хэд хэдэн мөрний сав газарт оршдог болохоор олон соёл харилцаж байсан юм. Түүнээс гадна орчин цагийн Өрнөд Европын эд хогшил монголчуудын ахуй амьдрал нэвтрэв. Хамгийн гол нь н үүдэлчид өөрийн хоттой байсан өөр өөр хэлвэл сүүрин соёл төлөвшсэнийг нотлон харуулсан баримтуудыг олсон гэж Евгений Ковычев тэмдэглэн хэлээд: «Нүүдэлчид нэг газраас нөгөөд хоол унд, малын тэжээл эрэж шилжин нууж байсан учир сүүрин хот байгаагүй гэж нэлээн удаан үзэж ирсэн юм. Гэвч сүүлийн үед хотын соёл иргэншлийн үлдэгдлийг олонтаа илрүүлж байна. Хирхириний балгас тэдгээрийн дотор байна. Мэдээжээр  монголчууд биш  олзлосон цэрэг  барилга байшин барьж байсан.Барилгын олонхи арга барил  хятадын ба алс дорнодын бусад ард түмнүүдийн уламжлалтай бараг адилхан байна. Ахуйн эдэлгээт зүйлс олон ард түмний соёл харилцан нэвтрэснийг тусган харуулж байна. Монголын чимэглэл, хятадын толь, гаанс сибирийн бус нутагт малтлаг хийж олсон юм. Европын ахуйн байдлын нөлөөний ул мөрийг ч илрүүлсэн»  гэв.

  Энэ онд эрдэмтэд Монгол улсад ажилласан. Энд Х-Х1 зууны  зүүн Азийн хамгийн хүчирхэг Ляо Кидан(Хятан) эзэнт улсыг судлах хурээнд  малтлаг хийлээ. Олон жилийн судалгааны үр дүнд Монголын төв,зүүн нутаг, Хятадын зүүн-хойд хэсгийг хамрасан  тус  улсын хязгаар тогтоож тодорхойлосон юм. Оросын эрдэмтэд монголын ба өөр хэд хэдэн улсын судлагчидтай хамтран ажиллаж байна. Эртний эзэнт улсуудын нууцыг задлахыг Европын ба Япон улсын эрдэмтэд оролдож байна. Монгол улс болон  хил залгаа оросын Өвөр Байгалийг археологийн талаар тун сонирхолтой бус нутаг хэмээн үздэг. Энэ нь хэтдээ эрдэмтэн сонирхолтой олон олдворыг илрүүлнэ гэсэн уг. Ирэх онд археологчид Есунхэй хааны ордны  сууринд малтлаг хийх юм.