Вашигтонд суугаа Саудын Аравын элчингийн амь насанд халдах зорилготой ираны хуйвалдааны тухай мэдээлэл бүхий багийг АНУ, ОУ руу илгээлээ.АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын хэвлэлийн нарийн бичгийн дарга Виктория Нуланд баасан гаригт ингэж мэдэгдлээ гэж “Интерфакс” агентлаг уламжилсан байна. Байгууллага дундын америкийн төлөөлөгчдийг Афганистанд суугаа АНУ-ын элчин сайд Уильям Вуд тэргүүлж байна. Энэ төлөөлөгчдийг оросын талын хүсэлтээр илгээсэн гэж Нуланд мэдэгдсэн байна. АНУ-д суугаа саудын элчин сайд Адель аль-Жубейрын амь насанд халдахаар бэлтгэж байсан гэсэн хэргээр 10-р сарын 11-нд Нью-Йоркт хоёр иран хүнд ял тулгаад байгаа билээ. Баригдсан нэг иран хүн нь бас америкийн иргэн юм. Энэ байдал тэртэй тэргүй хүнд байгаа АНУ, Иран улсын харилцааг улам хүндрүүллээ. Болсон явдлыг тайлбарлуулахын тулд ийм төлөөлөгчдийг Хятад, Түрк улсууд руу илгээсэн гэж Нуланд мэдэгдсэн байна.