ШҮЗ-ийн отрядууд ливийн Жамахирийн тэргүүн асан Муаммар Каддафийн талын 15 хүнийг баривчилсан байна. Баригдсан 15 хүн өчигдөр зэвсэгт бослого гаргахыг оролджээ. Тэд Абу-Салим дүүргийн нутаг дэвсгэрт дайран орж Ливи улсын дарангуйлагч асныг дэмжсэн уриа лоозон хашгарч Каддафийн дэглэмийн ногоон далбааг тэнд мандуулахыг оролдсон байна.ШҮЗ-ийн дайчид ачааны машин болон пикап дээр байрлуулсан пулемётийн галаар дэмжүүлж тус дүүргийг бүслэж урьдын дэглэмийг дэмжигчидтэй байлдсан байна. Абу-Салим нь Ливи улсын нийслэлийн нэгэн дүүрэг бөгөөд тэнд ийм ижил нэртэй шорон байдаг юм. 1996 онд тэнд бослого гарч төр засаг түүнийг харгис хатуугаар нухчин дарсан юм. Тэр үед 1100 хүн алагдсан юм. Түүнээс хойш Абу-Салим Каддафийн дэглэмийн билиг тэмдэг болсон юм. Нүдээр харсан хүмүүсийн ярьснаас иш татан “Синьхуа” агентлаг уламжлахдаа, Каддафийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд тулалдаан Триполийн баруун урд зүгийн Аль-Хадба дүүрэгт бас болж байна. Ливийн нийслэлд болсон энэ удаагийн үйл явдал тус хотыг ШҮЗ-ийн хүчин эзэлсэн 50 хоногт болж байгаа Каддафийн талынхны анхны эсэргүүцэл юм.