БНБуриад улс авто замын түгжрэлийг нисдэг тэрэгний тусламжтайгаар шийдвэрлэхэд Москвад туслана. Буриадын төрийн тэргүүн Вячеслав Наговицын нийслэлд нисдэг тэргүүд нийлүүлэхийг санал болгов. Улан Үдийн нисэх онгоцны үйлдвэр энгийн 25 суудалтайгаас  эхлээд тансаг хэрэглээний тохилог нисдэг тэрэг   хүртэл  үйлдвэрлэж байна. Үйлдвэр Москвагийн тодорхой хэрэгцээнд тохируулан шинэтгэл явуулахад бэлэн байна гэж Наговицын хэллээ. Гэвч  ийм тээврийг нийслэлд хөгжүүлэхэд нисдэг тэрэгний тусгай талбай шаардагдана гэдгийг тэрээр дурдлаа.