Орос улс Интерполын шугамаар мансууруулах бодистой тэмцэх 1000 гаруй мэргэжилтнийг бэлтгэсэн гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Рональд Ноубл өнөөдөр Ереванд  хэлсэн үгэндээ  мэдээллээ. Олон арван орны мансууруулах бодистой тэмцэх албадын ажилтнууд Интерполын ивээл  дор Оросын ДХЯ-ны сууринд байгуулсан тусгай төвд суралцаж байгааг тэрээр тэмдэглэв. Орос улс Интерполын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна гэж Ноубл мэдээлэв. Тухайлбал Орос улс мансууруулах бодисыг тархаах замыг хаах олон улсын сургуульд төлөөлөгчдөө байнга оролцуулж байна.