Вашингтонд суугаа Саудын Аравийн элчин сайд Адиль аль-Жубейрыг хөнөөх зорилгоор Ираны тусгай албад хуйвалдсан тухай мэдээллийг дамжуулж өгөхөөр Орос, Хятад, Турк улсууд  руу АНУ шинжээчдээ явуулна. Төрийн департаментын мэдэгдснээр Цагаан ордон үүнтэй холбогдуулан бусад улсад тайлбар олгоход бэлэн байна. АНУ хуйвалдаан дэгдээх гэж байгаатай холбогдуулан Ирантай шууд холбоо барьсан юм. Ерөнхий прокурор Эрик Холдер мөн хуйвалдааныг илрүүлснийг мягмар гаригт батлав. Вашингтон Ираны эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авахад бэлэн байна гэж ерөнхийлөгч Обама анхааруулав. Тегеран хуйвалдаантай холбоотой бүх зэмлэлийг няцаав.