Дэлхийг тойрон аялаж байгаа италийн 75 настай саятан, жуулчин Януш Ривер өнөөдөр Сахалинаас Курилын арлууд орно. Тэрээр дугуйгаар  аялаж байна. Дараа нь  Умард Солонгост очиж, Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ.Ривер    2016 онд Бразилид Олимпийн наадмын үеэр  80 насныхаа ойг тэмдэглэж, аялалаа өндөрлөх төлөвлөгөөтэй байна. Жуулчин Өмнөд Сахалинск хотын засаг дарга Андрей Лобкинтой уулзахдаа Сахалин мужийн засгийн газрын тусламжтайгаар  өнөөдөр Корсаков боомтоос илчит хөлөг онгоцоор гарч, Курилын арлуудад хүрч, Кунашир, Шикотан, Итуруп  зэрэг гурван аралд очих төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлэв.Курилын арлуудаар аялах төлөвлөгөө нь японы талын дүргүйцэл төрүүлсэн тухай Ривер мэдээлэв. «Өмнөд Сахалинскад суугаа  Японы Ерөнхий консулын газрын хоёр ажилтан өчигдөр зочид буудалд ирж надтай уулзаж, Курилын аруудад очихоос татгалзаж, японы Хоккайдо аралд аялах хүсэлт  надад тавьсан. Хоккайдо орох онгоцны  зардлыг даана гэсэн. Гэвч Курилын арлууд руу л явна  гэж би хариулсан гэж Ривер сэтгүүлчдэд мэдээлэв. Сахалин арлаар дугуй унаж хийсэн аялал Риверт таалагдсан байна. Замдаа баавгайтай бараг өдеөр бүр тааралдсан гэж тэрээр тэмдэглэв. «Умард Солонгос Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойн баяр ёслолд оролцохыг намайг урисан Владиовостокоос тийшээ явна» гэж жуулчин хэллээ. 

     Энэ хүний урам зориг, сэтгэл санаа биднийг бишрүүлж байна гэж жуулчин, «Россия» телевизийн  хөтлөгч Тимофей Баженов хэлээд «Януш Ривер эрэгтэй хүн бүр,эрх чөлөөтэй ямар ч хүний хийвэл зохих  явдал үйлдсэн гэж бодож байна. Харамсалтай нь бид нас дээр гарах үеэр хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг шаргуу оролддог юм. Гэвч энэ жуулчин залуудаа ийм зорилтыг биелүүлэхийг оролддог хүмүүсээс  санаа сэтгэлээрээ илүү залуу байна. Ганцаархнаа ийм удаан хүнд бэрхшээлтэй аялал хийж, насаараа хүсэн мөрөөдөөж ирсэн зорилгодоо хүрэхийг оролдож буй энэ хүнийг сөгдөн хүндэтгэж байна» гэв.

     Орос, Польш гаралтай италийн жуулчин Януш Риверийн дэлхийг тойрох аялал 2000 оны 1-р сарын 1-нд Канарын Анзарот аралаас гараагаа эхэлжээ. Өмнө нь Ривер  хөл бөмбөгийн амжилттай менежер,продюсер байсан.Тэрээр 64 настайдаа саятан болж, дугуйгаар  аялахаар шийдвэрлэжээ. Януш Ривер Оросын өмнөд нутаг тухайлбал Ростов муж, Ставрополь хязгаар, Кубань болон Кавказын бүх БНУлсаар аялаад  Оросын Алс Дорнодод очжээ. Януш Ривер  бараг 140 улсаар аялаж, 12 хэл сурчээ. Дугуйгаар аялагч хоногт  гурван доллар зарцуулах зорилт тавьжээ. Тэрээр  зочид буудалд байрлалгүй аяны хөнжил хэрэглэж байна. ЗХУ-д ямагт хайртай байж, зөвлөлтийн цэргийн гавьяаг шүтэж ирсэн гэж тэрээр хэллээ. Ривер Оросын хот тосгодод очихдоо  Эх орны ариун дайны фронтод амь үрэгдсэн баатаруудын хөшөөнд цэцэг өргөж байв. «80 настай өөр нэг ч хүн  дэлхийг  дугуйгаар тойрон аялаж чадахгүй.Миний бие тэгж чадсан цорын ганц өвгөн гэдгийг нотлон харуулах бодолтой байна» гэж Януш Ривер сэтгүүлчдэд мэдээлэв.