ОУ, БНАСАУ хоёр Номхон далайгаас Атлантын далай хүрэх төмөр замын гудамыг байгуулах төслийг сэргээх шинэ оролдлого хийлээ. БНАСАУ-ын хойд нутаг дахь эдийн засгийн онцгой бүсэд оросын Хасан өртөөг Раджин боомттой холбох сэргээн засварлалт хийсэн төмөр замаар туршилтын галт тэрэг анх удаа явлаа. Энэ төсөлд 54 километрийн урттай төмөр замын хэсгийг сэргээн засварлах, Раджин боомтод чингэлэгийн терминал барих, барьж байгуулсан дэд бүтцийг цаашид хэрхэн ашиглах зэрэг асуудлуудыг тусгасан юм. Энэ нь хамтарсан төсөл юм. Энэ боомтоор дамжуулан оросын нүүрсийг АНД-н бүс нутгийн орнуудад нийлүүлэхээр төлөвлөж байна. Мөн төмөр замын энэ хэсгийг өмнөд солонгосын төмөр замын сүлжээтэй холбох боломжийг судлаж байна. Ингэснээр өмнөд солонгосын Пусан боомтоос Европ руу тэнгис далай дамжин хөвж байгаа чингэлгийн ихэнх хэсгийг оросын Сибирь дамжин өнгөрөх их төмөр замаар тээвэрлэх боломжтой болох юм. Ази тивээс Баруун Европ орох далайн зам нь ОУ-аар дамжин өнгөрөх төмөр замаас 3 дахин хол юм. “Санхүүгийн стандарт” банкны идэвхтэй ажиллагааны департаментийн дарга Роман Андреев хэлэхдээ «Ирээдүйн төлөв тийм муу биш байна. Маш хурдан бөгөөд харицлагатай шийдлийг шаардсан том асуудлууд байна. Эдгээр нь Ази, Европ тивүүдийн хоорондох ачаа тээвэрлэлтийн тэнцвэржүүлэлт болон нэвт гарсан нэгдсэн тариф байхгүй зэрэг юм. Харин энэ төсөл бол асар өргөн хүрээтэй маш сайн төсөл. АНД орнууд түүнийг ам хэлээр биш, санхүүгийн хувьд дэмжих нь харилцан ашигтай болно. Ази, Европын хоорондох ачаа тээвэрлэлтийн урсгал далайгаар чингэлэг тээвэрлэлтээс төмөр замын тээвэрлэлтэд тун удахгүй шилжих боломжтой» гэлээ.

   Солонгос дамжсан, Сибирь дамжсан төмөр замуудыг холбох нь хоёр Солонгос улсуудтай олон талын хамтын ажиллагаагаа сайжруулж байгаа оросын багц саналын нэг хэсэг юм. ОШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая үүнд онцгой анхаарал хандуулаад «БНАСАУ-ын нутгийг дамжуулан хийн хоолой болон цахилгаан дамжуулах шугамыг Өмнөд Солдонгос улсад хүргэх энэ 2 төслийг хэрэгжүүлэхийг ОУ онцгой сонирхож байна. Хасан-Раджинын хооронд анх удаа туршилтын галт тэрэг явсан нь Орос улсын сонирхол буурь суурьтай болон Хойд Солонгос улс энэ төслийг урьдын адил дэмжиж байгаа гэдгийг Өмнөд Солонгос улсад харуулсан байх. Хэрвээ Өмнөд Солонгос улс хойд хөршрүүгээ угтан тосох алхам хийж төслийг сэргээх юм бол энэ нь Умард, Өмнөдийн хоорондох практик харилцан хамтын ажиллагааг сайжруулж, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус болно» гэлээ.

  Хамгийн гол нь хийн төслийг улс төржүүлэх явдал гарах магадлалтай юм. Оросын хийн хоолой нь тус улсын эрчим хүчний өлсгөлөнг даван туулахад туслаж, дамжин тээвэрлэлтээс ашиг орлого олж, улс төрийн тусгаарлалтаас холдох алхам хийхэд ач тустай гэдгийг Пхеньян сайн ойлгож байна. Өчигдөр Вашингтонд Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр БНАСАУ-ын нутгаар дамжуулан нийлүүлэх оросын хийн хоолой ашигтай гэдгийг онцлон тэмдэглэлээ. Одоогийн байдлаар энэ төслийн улс төрийн эрсдэл, арилжааны ашиг, техникийн нарийн ширийн зүйлийг боловсруулж байгаа Орос улсыг оролцуулсан хоёр ажлын хэсэг Сөүл, Пхеньянд зэрэг ажиллаж байна. Түүний хийн санал санаачлагыг хэрэгжүүлэх бүх хүнд хэцүү зүйлийг Москвад сайтар мэдэж байна. Хойд Солонгосын цөмийн асуудлаарх Орос, АНУ, Хятад, Япон, хоёр Солонгос улсуудын оролцсон хэлэлцээрийг нэн даруй сэргээх нь Пхеньян, Сөүл хоёрт хийн асуудлаар шууд зөвлөлгөөн хийхэд тус болохсон билээ. Хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэхэд ямар нэгэн ахиц гарах юм бол “зургаагийн” хэлэлцээрийн уур амьсгалд нааштайгаар нөлөөлөх билээ.