Германи улсаас Орост хүлрийн намгийг сэргээхэд туслана. Өнөөдөр тухайн үед  ширгээсэн бараг 42 га бухий намгийг сэргээх бүрэн төгс төслийг танилцуулна. Орос, германы мэргэжилтнүүд түүнийг хамтран зохиосон байна. Тэр ч байтугай ХБНГУ-ын  Хүрээлэн буй орчин, байгаль ба цөмийн реакторын аюулгүй байдлын яамнаас  төслийг боловсруулахад 5 сая  евро олгох юм. 2010 оны зун манай орны төвийн нутагаар ер бусын халуун болж,  гал түймэрт нэрвэгдснээс хойш  хүлрийн намгийг сэргээх хөтөлбөрийг батлажээ. Тэр үед бараг 200 мянган га бүхий талбай  гал түймэрт нэрвэгдснийг дурдая. Энэ оны 7-р сард орос, германы засгийн газрууд  ийм байдлаас сэргийлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцов. Гадаадын мэргэжилтнүүд оросын зорилго нэгтүүддээ зөвлөгөө өгч, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоно гэж Оросын ШУА-ийн Ой судлалын хүрээлэнгийн захирал Андрей Сирин  өгүүлээд «Германи улс чухам хүлрийн  намаг сэргээх, экологийн хор уршгийг үнэлэх талд нэлээд их туршлага хуримтлуулсан. Тус улсад өргөн уудам талбайг ахин усжуулсан хийгээд мэргэжилтнууд нь олон улсын хэмжээний ажлын туршлагатай. Орос улс ч энэ талаар хоцроогүй байна. Хамтын ажиллагаа ямагт үр дүнд хүрдэг. Түүнчлэн германчууд намагт зарим төрлийн ургамал ургуулах туршлагатай. Одоогоор эл асуудал бидний хувьд тийм их чухал биш. Гэвч аливаа шинэ  технологийг сонирхож байна» гэв.

    Усжуулах, хүлрийн намгийг сэргээх  явдал экологийн үүднээс маш ашиг тустай юм. Дэлхийд ч Орос улсад ч ийм төслийг амжилттай хэрэгжүүлснийг нотолсон жишээ олон  гэж Андрей Сирин мэдээлээд «Энэ нь  олон янзын био, орчин бүрдүүлэгч намгийн уурэг, хун амд ашиг тустай хийгээд  хулэмжийн хийн хаягдлыг багасгахад туслаж байна. Ашиглахгүй хүлрийн намаг  нүүрс төрөгчийн диоксид үүсгэж, шатах үеэр шаталтын янз бүрийн бодис их хэмжээгээр хаяаж байна. Владимир мужийн Мещера байгалийн нөөцийн газарт бараг адилхан төслийг хэрэгжүүлсэн билээ. Үүний ачаар ойн түймэр намжиж, урьд эндээс өөр газарт шилжэн нутагшсан олон төрлийн шувууд амьтад буцаж, экологийн байдал сайжирч, газрын өртөг нэмэгдсэн гэлээ. Тэр ч байтугай хүлрийн намгийг сэргээсний дараа хүлрийн үйлдвэрлэлийг сэргээж болно. Энэ нь экологи төдийгүй улс ардын аж ахуйд ашигтай гэж Экологи, аюулгүй үйл ажиллагааны олон улсын академийн академич Борис Режабек үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Зөвлөлт засаг хөл дээрээ зогсож эхлэсэн үед хүлрийг эрчим хүчний эх сурвалжийн хувьд их ач холбогдолтойд үзэж байсан. Хүлэр  бол түлш юм. Түүнээс гадна үнэ цэнэт олон төрлийн бодис агуулж байна. Биотехнологичид анагаах ухаан,химийн аж үйлдвэр, ер нь үйлдвэрлэлд нэлээд тустай бодис ялган гаргаж болно. Ер нь хүлэр бол үнэтэй ашигтай тулш юм. Хүлэр  хэдхэн улсад байдаг ариг гамтай хандаж хэмнэх хэрэгтэй» гэлээ.Орос улс намгийг сэргээх бие даасан төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Жишээ нь Москва орчмын бүс нутагт ийм ажилд 100 сая гаруй евро гаргаад байна. Бүх ажил 2013 онд дуусах ёстой. Энэ онд бүс нутагт  гал түймэр  дөрөв дахин багассан байна.