Афганистаны хойд хэсгийн Мармаль цэргийн баазын гуанзанд хооллосон НАТО-гийн 200 цэрэг хоолны хордлого авчээ. Тэдний ихэнх нь германын цэргийн албан хаагчид байна. Энэ үйл явдлаас болоод “тус баазын цэргүүдийн байлдах чадвар алдагдаагүй байна гэж” ХБНГУ-ын БХЯ мэдээлсэн байна. Юунаас хордсон нь одоохондоо тодорхой бус байна. Мармаль нь Герман улсын нутаг дэвсгэрээс гадна байдаг бундесверийн томоохон цэргийн бааз юм. Тэнд германийн цэргүүдээс гадна НАТО-д багтдаг 16 улсын цэргийн албан хаагчид алба хааж байгаа юм.