Италийн нэрт дугуйгаар аялагч Януш Ривер өнөөдөр оросын Сахалины өмнөд хэсгийн Корсаков боомтоос Курилийн арлууд руу хөдөллөө. Орос,польш гаралтай Итали улсын 75 настай иргэн 2000 оноос эхлэн дэлхийгээр аялаж байгаа гэж РИА Новости агентлаг уламжиллаа. Тэрээр ОУ-ын Ростов муж, Ставрополь, Кубань болон Кавказын бүх БН улсуудаар аяласан юм. Энэ оны 8-р сараас тэрээр оросын Алс Дорнодыг туулж эхэлсэн юм. Ривер Кунашир, Шикотан, Итуруп гурван арлаар аялахаар төлөвлөж байгаа ба дараа нь хөлөг онгоцоор Сахалинд ирж тэндээс ачааны хөлөг онгоцоор Филиппин рүү явна. Тэрээр 2012 оны 4-р сард Владивостокт эргэн ирж эндээс Хойд Солонгос орж Ким Ир Сенийн мэндэлсний 100 жилийн ойн баярын ажиллагаанд оролцохоор төлөвлөж байгаа юм байна. Хойд Солонгосоос Владивостокт эргэж ирснийхээ дараа аялагч маань дугуйгаараа Сибирь, Урал, Волгоград хот орох юм байна.