БНАСАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан оросын байгалийн хийг авахыг Өмнөд Солонгос улс сонирхож байна гэж Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак Вашингтонд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзахдаа мэдэгдсэн байна. ОУ-ын байгалийн хийг Өмнөд Солонгос улсад импортлох нь Москва, Сөүл, Пхеньянд аль аль талдаа ашигтай юм гэж тэр нэмж хэлсэн байна. "Солонгос руу ОХУ-ын байгалийн хийг хоолойгоор дамжуулан нийлүүлэх төслийн нарийн ширийн зүйлийг хэлэлцээгүй байгаа. Энэ бүхэн нь БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, хоёр Солонгос улсын хоорондох харилцааны түгшүүртэй байдалтай холбоотой" гэж Ли Мен Бак нэмж хэллээ. Оросын байгалийн хийг БНАСАУ-ыг дамжуулан Өмнөд Солонгос улсад нийлүүлэх хоолой байгуулах гурван талын хамтын ажиллагааны төлөө байгаагаа ОУ, Хойд Солонгос улсуудын удирдагчид Д.Медведев, Ким Чен Ир нар энэ оны 8-р сард Улаан-Үдэд уулзахдаа мэдэгдсэн юм.