Европын ПДХ системийн асуудлаар ОУ, АНУ-ын байр сууринд зарчмын санал зөрөлдөөн байна гэж Москва үзэж байна. Оросын нийслэлд 10-р сарын 12,13-нд ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд Сергей Рябков, АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Эллен Таушер нар уулзсан юм. Тэд орос, америкийн ерөнхийлөгчдийн комиссийн олон улсын аюулгүй байдал, зэвсэглэлд хяналт тавих Ажлын хэсгийн хоёр дарга юм гэж ОУ-ын ГХЯ мэдээллээ. Пуужингийн довтолгооноос хамгаалах сэдвийг онцлон хэлэлцсэн байна. ПДХ америкийн европын сегментийг хэрэгжүүлэх тухай болон ПДХ системийн хүрээн дэх практик асуудлуудыг дипломатчид хэлэлцсэн байна. Өөрийн хилийн ойролцоо НАТО-гийн ПДХ системийг байрлуулах талаар сэтгэл түгшиж байгаагаа Москва удаа дараа мэдэгдэж, энэ төслийг өөрчлөхийг шаардсаар байгаа юм. Энэ төсөл нь ОУ-ын эсрэг чиглээгүй, Израиль улс болон ЕХ-г ойрхи дорнодын аюулаас хамгаална гэж АНУ мэдэгдэж байгаа юм.