0Персийн булангийн арабын орнуудын зөвлөл /ПБАОЗ/ Сирийн байдлаар уулзалт хийхийг Арабын улсуудын Лигид /АУЛ/ уриаллаа гэж Рейтер агентлаг уламжиллаа. Сири улсад бараг 7 сарын турш засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнөж байна. Энэ мөргөлдөөнөөс болж 3000 орчим хүн амь насаа алдсан гэж НҮБ мэдээлж байгаа юм. Харин Сирийн төр засаг хоёр талаас 1500 гаруй хүн алагдсан гэж үзэж байна. Энэ уулзалт ГХЯ-дын сайд нарийн хэмжээнд болох ёстой гэж ПБАОЗ үзэж байгаа юм. Уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Сирийн хүмүүнллэгийн асуудал, цус урсгах ажиллагааг нэн даруй зогсоох зэрэг асуудлуудыг оруулах ёстой. Сирийн сөрөг хүчнийхэн ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах болон улс төрийн өөрчлөлт хийхийг шаардаж байгаа юм. АНУ,  ЕХ  хоёр Асадыг огцрохыг шаардаж тус улсын эсрэг хориг арга хэмжээ авна гэж заналхийлж байгаа юм. Орос, Хятад улсууд “Ливийн байдлыг” давтагдуулахгүйн тулд сирийн хямралд гадны хүч оролцуулахгүй байхыг шаардаж, нэн даруй улс төрийн яриа хэлэлцээгээр өөрчлөлт хийж эхлэхийг сиричүүдэд уриалаж байгаа юм.