Муаммар Каддафийн хүү Мутассимаг Сиртэд баривчилсан тухай урьд нь гарсан мэдээг ШҮЗ-ийн удирдлагууд баталсангүй. Бенгази хот дахь ШҮЗ-ийн төлөөлөгч Жаляль Галляль ингэж мэдэгдсэн гэж Ассошиэйтэд Пресс агентлаг уламжилжээ. Түүний хэлснээр Сиртэд Муаммар Каддафийн талын хэд хэдэн хүнийг баривчилсан гэхдээ тэдний дунд  Мутассима байгаа гэсэн мэдээлэл тэдэнд байхгүй юм байна. Жамахирийн тэргүүн асны баривчлагдсан хөлсний этгээдийн хэлснээр Мутассима Сиртээс аль 10-р сарын эхээр явсан байна гэж ШҮЗ-ийн төлөөлөгчид долоо хоногийн өмнө мэдэгдэж байсан юм.