Хойд солонгосын Туманган өртөөнд ОУ-аас сургуулилтын чингэлэгтэй галт тэрэг пүрэв гаригт хүрэлцэн очлоо. БНАСАУ-ын хойд нутаг дахь эдийн засгийн онцгой бүсэд оросын Хасан өртөөг Раджин боомттой холбох сэргээн засварлалт хийсэн төмөр замаар энэ галт тэрэг анх удаа явлаа. Энэ гал тэргийг Туманган өртөөнд хүрэлцэн ирсэн орос, хойд солонгосын төмөр замын төлөөлөгчид угтаж авсан байна. “ОТЗ”(РЖД) нээлттэй хувьцаат компанийн дэд ерөнхийлөгч Валерий Решетников оросын төлөөлөгчдийг тэргүүлсэн байна. Дараа нь хоёр улсын төлөөлөгчдийн тэргүүнүүд хэлэлцээр хийжээ. Орос, Хойд солонгосын “Хасан-Раджин” хамтарсан төслийн хэрэгжилтийн талаар тэд санал бодлоо солилцсон байна. Энэ төсөлд 54 километрийн урттай төмөр замын хэсгийг сэргээн засварлах, Раджин боомтод чингэлэгийн терминал барих, байрьж байгуулсан дэд бүтцийг цаашид хэрхэн ашиглах зэрэг асуудлуудыг тусгасан юм.