АНД-н бүс нутаг дэх цэрэг, улс төрийн оролцоогоо Вашингтон бэхжүүлэх болно. Нэр хүнд бүхий долоо хоног тутмын “Форин полиси” сэтгүүлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны нийтлүүлсэн “Америкийн Номхон далайн зуун” хөтөлбөрт өгүүлэлд энэ тухай дурдсан байна. Афганистан, Ирак гэсэн байлдааны үйл ажиллагаа явуулж байгаа хоёр том жүжигт сүүлийн 10 жил АНУ асар их хөрөнгө зарлаа гэж өгүүлэлд дурдсан байна. Харин дараагийн 10 жилийн Вашингтоны бодлогод тэд биш, АНД-н бүс нутаг гол байрыг эзлэх болно гэж Хиллари Клинтон батлаж байна. Нилээн огцом хэлтийлт болж байна. АНУ, Афганистан, Иракт цэргийн болон улс төрийн ялалт байгуулах нөөц бололцоогоо барагдуулж байгаатай энэ нь холбоотой юм. Ийм учраас л Пентоган тэндээс гарах эвтэйхэн шалтаг олсон бололтой. Хаашаа явах нь вэ? Япон, Өмнөд Солонгос, Филиппин, Таиланд зэрэг улсуудтай АНУ цэргийн эвслээ шинэчлэх хэрэгтэй гэж өгүүлэлд дурдаад дэлхий дахинд болох өөрчлөлтүүдтэй уялдуулан шинэчлэлийг хийх болно гэж тодруулсан байна. Хамгийн гол нь Хятад улсын эрс өсөлт юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын дурдсан холбоотнууд нь Бээжинг тогтоон барих хүчний хагас дугуй мэт санагдаж байна. ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч, профессор Яков Бергер хэлэхдээ «Хятад улсын эдийн засгийн өсөлт болон геополитикийн  нөлөөг сөрөн зогсох нь энэ номлолын зорилго юм. Энд ямар нэгэн цэргийн зорилгын тухай яриагүй эдийн засгийн хүчин чадлыг цэргийн хүчин чадалд шилжүүлснийг бас тооцон үзэж байгаа. АНУ Ази тивд оролцоогоо бэхжүүлэх ёстой гэж нэг бус удаа ярьж байгаа юм. Бээжин ч үүнийг анхааралтай ажиглаж байгаа. Үүний тулд АНУ өөрийн холбоотнууд болон Хятадын өсөн нэмэгдэж байгаа нөлөөнөөс айж эмээж байгаа зарим  нэг улсуудтай цэргийн болон цэргийн бус холбоогоо бэхжүүлэхийг зорьж байна. АНУ эдгээр улсуудыг Хятадын эсрэг тавихыг оролдож байна. Юуны түрүүнд Өмнөд Хятад, Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай асуудал хурцдаж байгааг ашиглах бололтой. Хятадын эдийн засаг, улс төр, цэргийн хүчин чадлын өсөлтийн хурд АНУ-ын потенциалийг хадгалах хурдаас давуу болж байгаагаас америк, хятадын өрсөлдөөн улам хурцадсан юм» гэлээ.

   Тус бүс нутаг дахь Бээжингийн цэргийн сэхүүн бодлого АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж байна гэдэгт Пентагон Конгрессийг итгүүлж чадсан юм. Үүний үр дүнд Номхон далайд байдаг Гуамагийн цэргийн баазыг шинэчлэх ажлыг эхэлсэн юм. Үүнээс гадна америкийн шинэ сөнөөгч онгоцууд Япон, Өмнөд Солонгосын цэргийн баазуудад ирсэн байна. Яваандаа солонгосын хойг дээр америкийн шинэ үеийн нисгэгчгүй онгоцуудыг байрлуулна. Мөн эдгээр улсуудтай байнга хийдэг америкийн хээрийн сургуулийг техникийн хувьд маш сайн тоноглож байна. Эдгээр сургуулиуд солонгос хоорондын байдал хурцдах үе болон Зүүн Хятадын тэнгис дэх арлаас болж Япон улс Хятадтай маргалдах үетэй давхцаж байсан юм. Энэ бүх тохиолдолд Хятад улс эсэргүүцэл илэрхийлж байсан. Энэ бүс нутагт АНУ-ын оролцоо өсөж байгааг Хятад улс өөрийн улсад аюул учруулах гэж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй болсон юм. Энэ бүхнээс болж Хятад улс тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээж, шумбагч онгоцуудаа шинэчлэж, өөрийн нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо бүтээх сэхүүн хөтөлбөрөө эхлээд байна. Өөр өөрийн тоглоомын дүрмээр тоглох гэсэн АНУ, Хятад улсын хоёр талын зүтгэл тус бүс нутагт дүрэмгүй зодоон болж хувирах байх. Түгшүүртэй байдал өсөж байгаагаас болж цэргийн зардал өсөх тул орон бүрийн улс төрийн элитүүдийн санаа нь зовж байна.  Энэ үзүүлэлтээрээ өнөөдөр Ази тив дэлхийд тэргүүлж байна. АНД бүс нутагт стратегийн хөрөнгө оруулалт хийнэ гэж өнөөдөр Хиллари Клинтон амлаж байна. Хэрвээ эдгээр нь Хятадын ашиг сонирхолыг хөндсөн шинэ дуудлага болох юм бол АНУ-тай тус бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааны давуу тал нь Вашингтон, Бээжин хоёрын сөргөлдөөний шинэ урсгалд тэгштгэгдэж мэднэ.