Израиль улс, палестины ХАМАС хөдөлгөөний хооронд олзлогдогсодыг солилцсон нь Газын зурвасын эргэн тойрон дахь цэрэг улс төрийн нөхцөл байдал болон энэ шаантаг газрын хүмүүнлэгийн зохицуулалтыг зөөлрүүлнэ гэж ОУ үзэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевич өнөөдөр мэдэгдлээ. Цэрэг Гилад Шалитыг чөлөөлөх талаар Израиль улс, ХАМАС хоёр тохиролцоонд хүрсэнд Москва талархаж байна гэж дипломатч хэлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт тохиролцсны дагуу 2006 онд ХАМАС хөдөлгөөний дайнчдын олзолж авсан цэрэг Гилад Шалитыг чөлөөлсний төлөө Израиль улс 1000 эрэгтэй, 27 эмэгтэй палестинчуудыг суллана. “Ингэснээр хүмүүнлэгийн хурц асуудлыг зохицуулж, Газын зурвасын эргэн тойрны түгшүүртэй байдлыг зөөлрүүлэх болно гэж”  А.Лукашевич хэлсэн байна.