Ашигт малтмалыг нь ашиглаад хаясан газрууд хүрээлэн байгаа орчинд маш их хор хохирол учруулж байна. Чит мужид болж өнгөрсөн Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын явцад геологчид үүнд онцгой анхаарал хандууллаа. Энэ бага хуралд Орос, Монгол, Хятад улсуудын эрдэмтэд оролцсон байна. Өнөөдөр экологийн асуудал хамгийн эмзэг асуудал болоод байна гэж энэ бага хурлын зохион байгуулах хорооны удирдагч Георгий Юргенсон ярьж байна. “Ерээд оноос хойш ашиглахгүй болсон уурхайнууд Монгол улсад ч манайд ч байсаар байна. Эдгээр асар том орд газрууд нь 150-300 тонн алт өгч чадах юм. Харин компаниуд энэ орд газруудад хөрөнгө оруулахгүй бусдад зарж байгаа ба энэ нь тэдэнд бага биш орлого оруулж байгаа юм. Орд газруудыг ашиглахгүй сул байлгаснаар экологт асар их хор хохирол учруулж байгаа юм»  гэж Георгий Юргенсон ярилаа.

   Орос, Монгол улсуудад байгалийн баялагийг ашиглах болон экологийн асуудал ижилхэн байгаа юм. Георгий Юргенсон бодит жишээ татлаа. «Орос улсын олборлож байгаа ураны 95%-ийг Забайкальд олборлож байна. “Сүүлэн дээр нь” шороог нь ил гаргасан орд газрууд үлдэж байгаа ба тэнд полоний-210, радон зэрэг маш аюултай радио идэвхт бодисууд гарч байгаа юм. Түүнээс гадна ашигласан орд газруудын нутагт хар тугалга, висмут, зэс, молибден, вольфрам болон бусад химийн хортой бодисуудын нягтрал байх ёстой хэмжээнээс хамаагүй их байна. Монгол улсад олборлож байгаа молибден, алт, флюорит зэрэг ч байгал орчныг бохирдуулж байна. Монгол улсаас урсаж Забайкальед ирж байгаа  голуудын ус радио идэвхит бодисонд хордсон байгаа нь түгшүүрийн дохио өгөхөөс өөр аргагүй болгож байна» гэж Георгий Юргенсон ярилаа.

   Монгол, Хятад улсуудыг оролцуулсан ийм бага хурал 15 жилийн турш байнга болж байгаа, тухайн үе бүр эрдэмтэдэд хэлэлцэх зүйл хангалттай байдаг юм гэж Оросын геологийн нийгэмлэгийн төлөөлөгч Владимир Чечеткин тэмдэглээд: «Геологийн баримтуудыг нэг чиглэлд оруулах нь манай хамтарсан ажлын үндсэн зорилго байгаа юм. Манай геологчид тус улсад аль эртнээс ажиллаж байгаа учир Монгол улстай ажиллахад хялбар байна. Алтны үндсэн болон шороон орд газрууд мөн ураны орд газруудад бид хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа болохоор амар байгаа юм. Харин Хятад улс хөрсний хугацааг тогтоох өөрийн гэсэн арга барил, геологийн ойлголтын өөрийн гэсэн үзэл баримтлалтай болсон юм. Энэ бага хурал дээр нэгдмэл байр суурийг боловсруулж байна. Одоо бид тус бүс нутгийн геологийн нэгдсэн газрын зургийг гаргах ажил хийж байна» гэлээ. Шүүмж явуулах газраар Забайкалийг тохиолдолоор сонгоогүй юм. Учир нь энэ нутаг дээр 300 жил гаруй ашигт малтмал эзэмшиж байгаа юм. Хамгийн гол нь байгал эх биднийг халамжилж байгаа шиг бид байгал дэлхийгээ хайрлан хамгаалах ёстой юм гэж эрдэмтэд үзэж байгаа юм.