Москвагийн УИС-ийн “Университетский-Татьяна-2” хиймэл дагуул сансарт физикийн гайхамшигтай үзэгдлийг илрүүлсэн байна. Манай дэлхийн бөмбөрцгийн аянга цахилгаан, үүлгүй хэсэгт үзэгддэг богино хугацааны атмосферийн гэрлийн цалгианы тухай ярьж байгаа юм. “Татьяна-2” хиймэл дагуулын эрдэм шинжилгээний хөтөлбөр нь 2005 онд хөөргөсөн “Татьяна-1” оюутны хиймэл дагуулын судалгааны үргэлжлэл юм. Тэр үед Дэлхийн атмосферийн дээд давхаргад спрайт, эльф, цэнхэр судал гэж нэрлэгддэг богино хугацааны гэрлийн цалгиаг илрүүлсэн юм. Эдгээр нь аянгын үзэгдэлтэй холбоотой бол уу гэж эрдэмтэд таамаглаж байсан юм. “Аянга болж байгаа газар агаар мандалын асар өндөрт цэнэгтэй хэсгүүд үүсэж энэ хэсгүүд цэнэглэгдсэн электрон, нейтрон, гама-квантуудын урсгал агаар мандлын тэр хэсгийг гэрэлтүүлж байж болох юм” гэж МУИС-ын Скобельцынын нэрэмжит цөмийн физикийн судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Михаил Панасюк «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө хэлсэн юм. Гэхдээ “Татьяна-2” хиймэл дагуул агаар мандлын гэрлийн цалгиа байх ёсгүй газар нь илрүүлсэн байна гэж М.Панасюк тэмдэглээд «Дэлхийн аянга цахилгаан, үүлгүй газар энэ үзэгдлийг илэрүүлнэ гэж бид бодоогүй юм. Жишээ нь Сахарын элсэн цөл дээгүүр нисэж явахад агаар мандалын гэрэлтүүлгийг үзэж байна. Энэ үзэгдэл нь богино хугацааных боловч асар их эрчим хүч ялгаруулж байгаа юм. Иймэрхүү үзэгдэл нь арваад километрт нисэж яваа нисдэг аппаратуудын нислэгт аюултай юм. Дэлхийн агаар мандалын өндөрт нисэж болох нисдэг аппаратуудын нислэгт ийм гэрлийн цалгиа хэр аюултай вэ гэдгийг ойлгохын тулд тодорхой ажил хийж байна. Ийм учраас энэ сэдэв бол үнэхээр цаг үеийнх юм» гэлээ.

   Эрдэмтдийн ярьж байгаагаар энэ гэрлийн үзэгдэл дараалсан байдалтай үзэгдэж байна. “Хиймэл дагуул өөрийнхөө тойрог замаар 10 километр нисэхдээ хэт ягаан туяагаар цацарч байгаа гэрлийн цалгиаг тасралтгүй бичиж авсан байна. Физикийн үүднээс авч үзэх юм бол энэ нь маш сайн үр дүн юм. Гэхдээ одоохондоо нэг төрлийн тайлбар хийгдээгүй байна” гэж Михаил Панасюк ярьж байна. Энэ сансарын гайхамшигтай үзэгдлийн нууцийг МУИС-ийн нилээн төгөлдөржүүлсэн “Ломоносов” хиймэл дагуул тайлж магадгүй гэж тэр ярьж байна. Одоо энэ хиймэл дагуулыг 120 килограмм жинтэй маш сайн нарийвчлалтай, мэдрэмж сайтай аппаратаар тоноглож байна. “Ломоносов” хиймэл дагуулыг 2012 оны хавар хөөргөхөөр төлөвлөөд байна. Энэ хиймэл дагуул ойрын сансар болон дэлхийн агаар мандал дахь хэт үзэгдлийг судлах ажлыг үргэлжлүүлэх юм. Цөмийн физикийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн сансарын гэрлийн цалгиаг судлах аппаратуудыг “Ломоносов” хиймэл дагуулаас гадна “Чибис-М” болон “РЭЛЕК” микро хиймэл дагуулуудад байрлуулах болно. Эхний микро хиймэл дагуулыг “Прогресс М-13М” ачаа тээврийн хөлгийн тусламжтайгаар 2012 оны 1-р сард сансарт гаргана. Хоёр дахь хөлөг онгоцыг 1-1,5 жилийн дараа хөөргөхөөр төлөвлөөд байна. Хоёр жилийн дотор агаар мандлын дээд давхрагын үзэгдлүүдийг судлах хиймэл дагуулын бүхэл бүтэн “цувааг” сансарт илгээхээр бэлтгэж байна.