БНАСАУ ойрын зайн сөнөөгч онгоц болон пуужингуудаа Өмнөд Солонгос улсын хил дээр бөөгнөрүүлж байна. Байлдааны нэмэлт техникийг Солонгосын хойгийн баруун хэсгийн тэнгисийн хилийн маргаантай нутгийн ойролцоо байдаг цэргийн баазад татаж байна гэж Ренхап агентлаг уламжилсан байна. Энэ ажиллагааг Пхеньян  Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак АНУ-д айлчлал хийж байгаа үед явуулж байна. 2010 онд хоёр удаа дайралт болсон баруун эргийн нутагт байрлаж байгаа БНАСАУ-ын анги нэгтгэлийн хөдөлгөөнийг Өмнөд Солонгос улс бүтэн хоногоор ажиглаж байгаа юм. Тэр нэгэн  удаагийн дайралтаас болж 50 хүн амь насаа алдсан бөгөөд хоёр Солонгосын байдал сүүлийн 10 жилд болоогүйгээр хурцадсан билээ.