Түркийн Анталья хотын ойролцоо автын осолд орсон оросуудын амь нас аюулгүй, эмнэлэгт 6 хүн хэвтэж байна. Энэ тухай жуулчлалын компани “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна.Анталья хотын ойролцоо байдаг Чолаклы тосгоны ойролцоо лхагва гаригийн орой энэ осол гарчээ. Зочид буудлаас Анталья хотын нисэх буудал орохоор явж байсан жуулчдын автобусыг ямар нэгэн машин мөргөсөн бололтой. Үүний улмаас автобусны жолооч жолоогоо алдаж урд нь зогсож байсан ачааны машиныг мөргөсөн байна гэж “Пегас трустик” жуулчлалын компанийн ерөнхий захирал Анна Подгорная тус агентлагт мэдэгдсэн байна. Түүний хэлснээр автобус дотор 18 жуулчин, орчуулагч, жолооч нийлээд 20 хүн байсан бололтой. Бүх жуулчдыг эмнэлэгт хүргэсэн боловч 12 нь эмнэлэгийн тусламж авалгүйгээр эх орондоо буцсан байна. Зургаан хүнийг эмнэлэгт хэвтүүлээд байна гэж Подгорная ярьсан байна. Шарх нь хөнгөн, дунд зэргийн байдалтай байна, тэдний дунд хоёр хүүхэд байсан гэж тэрээр тодруулсан байна.