НҮБ-ын АЗ, Афганистаны аюулгүй байдлыг хангахад харилцан туслалцаж байгаа олон улсын хүчний хугацааг жилээр сунгалаа. Өчигдөр баталсан АЗ-ийн тогтоолд тэдний бүрэн эрхийг 2012 оны 10-р сарын 13 хүртэл сунгалаа гэж заасан байна. Тус хүчин нь афганы аюулгүй байдлын  хүчнийг бэлтгэх, афганы үндэсний арми, цагдаагийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөт ажилд туслахаа  эрчимжүүлэхийг АЗ уриалсан байна. Одоогийн байдлаар афганы арми 170 мянга, цагдаа нь 135 мянган хүнтэй байгаа юм. Аюулгүй байдлын хариуцлагыг афганы талд бүрэн хүлээлгэх ажил 2014 оны сүүлч гэхэд дуусах ёстой юм.