Елениний сүүлт одтой дэлхий мөргөлдөж сөнөнө гэсэн яриа биелэгдсэнгүй. Энэ сүүлт од наранд их ойртож ирсэн нь элдэвийн зүйл ярих шалтаг болсон юм. Энэ сүүлт одыг анх удаа нээсэн оросын эрдэмтэн Леонид Еленин энэ тухай мэдээлсэн юм. 10-р сарын 16-нд Еленинийн сүүлт од Дэлхийд маш их ойртох байсан юм. Энэ нь 0,23 астрономын нэгж буюу 34,9 сая километр гэсэн үг юм. Энэ байдлаас болж л дэлхий сөнөх тухай цуу яриа дэгдсэн. Үүнээс болж 2012 онд манай гариг дээр даяарчлалыг хамарсан сүйрэл болно гэж ярих болсон юм. Энэ сүүлт од нь сансарын биет биш харь гарагийнхны сансарын хөлөг бөгөөд манай дэлхий харь гаригийнхний дайралтанд өртөнө гэж Аргентинийн одон орон судлаач Серхио Тоскано айлган сүрдүүлж байлаа. 2010 онд энэ сүүлт одыг нээсэн Леонид Еленин иймэрхүү яриаг шал худлаа зүйл гээд шинжлэх ухааны эсрэг иймэрхүү шуугиан намдаж байна гэж хэлээд: «Энэ нь ямарч сансарын хөлөг биш гэдэг нь ойлгомжтой боллоо. Ухвар мөчид зүйлд итгэж явсан хүмүүс энэ нь сүүлт од байсан бөгөөд бутраад алга болсон гэдэгт одоо итгэж байна. Эрдэмтдийн зөв байжээ. Сүүлт од ямарч сүйрэл авчирсангүй.Дэлхийн туйл өөрчлөгдсөнгүй, тэр манай гарагийг мөргөсөнгүй. Түүн дээр харь гаригийнхан нисэж ирсэнгүй» гэлээ.

   Хейла-Боппа сүүлт одны араас нисэж яваа сансарын хөлөг манай дэлхийд ирнэ гэж 1997 онд шуугиж байсантай ижил юм боллоо гэж Леонид Еленин тэмдэглэж байна. Харин энэ тэнгэрийн биет хүн төрөлхтөнд ямар нэгэн хор хохирол учруулалгүйгээр манай дэлхийгээс холуур өнгөрсөн билээ. Эрдэмтдийн нээсэн тэр сүүлт од манай дэлхийтэй мөргөлдсөн бол сүйрэл зайлшгүй болох байсан юм. Елениний сүүлт одны тойрог зам эрдэмтдэд тодорхой байсан ба манай дэлхийгээс ойролцоогоор 35 сая километрийн зайтай өнгөрнө гэж тэд үзэж байсан юм. Энэ зай нь манай дэлхийгээс Сар гариг хүртлэх зайнаас 90 дахин хол юм. Нарны ойролцоо тойрог зам дээр авсан SOHO сансар, нарны обсерваторын зураг дээр тэр сүүлт од харагдаагүй байна. Үүнээс өмнө Австралийн одон орон судлаач сонирхогчид түүний гэрэл эрс буурч байхыг ажигласан байна. Энэ үйл явдлаас үүдээд мэргэжилтнүүд тэр сүүлт од сөнөсөн гэж үзэж байна. Энэ тэнгэр эрхэсийн зочны хувь заяа нь ингэж төгссөн нь галт гэрэлтүүлэгчид хэт ойртсноос болсон гэж "Оросын дуу хоолой" радиод Леонид Еленин тайлбарласан юм. «Дэлхийн тойрог замын дотор орж ирсэн ямарч сүүлт од тэр тусмаа "эрчтэй шинэ" сүүлт од анх удаа Наранд ойртож байгаа бол гол төлөв замхардаг юм. Энэ нь түүний хэмжээнээс шалтгаалдаггүй эрдэмтдийн үзэж байгаагаар түүний бүтцээс болдог байна. Энэ нь маш хэврэг жишээлбэл том том мөсөн хэсгүүдийн конгломерат байж болох ба нарны туяа болон нарны салхины үйлчилгээнд хэсэг хэсэг болон бутардаг юм. Энэ сүүлт одтой ийм юм болсон байх гэж би бодож байна» гэж Леонид Еленин хэллээ."Ер нь түүхэн үе бүхэнд сүүлт одыг аюул сүйрлийн дохио гэж үздэг байсан. Гэхдээ бид чинь 17 биш, 18 биш 21-р зуунд амьдарч байгаа болохоор сүүлт одны тухай дундад зууны үеийн ойлголтоосоо салах хэрэгтэй байна. Тэд ямарч зөн совин авчирдаггүй юм"  гэж Леонид Еленин ярины төгсгөлд хэллээ.