Орос, америкийн байлдааны хөлөг онгоцууд Номхон далайн Марианын арлуудын орчим хамтарсан хээрийн сургуулиа эхэллээ. Энэ хээрийн сургууль нь алан хядах ажиллагааны эсрэг чиглэгдсэн бөгөөд 3 хоног үргэлжлэх юм. Өнөөдөр хөлөг онгоцууд хамтарсан маневр хийх ба “Номхон далайн бүргэд” үндсэн хэсгийг баасан гаригт сургуулилхаар төлөвлөөд байна. Эзлэгдсэн хөлөг онгоц, багийн гишүүдийг алан хядагчдаас чөлөөлөх үйл явцыг сургуулилах юм. Мөн сургуулийн буудлага хийх юм байна. Оросын хөлөг онгоцуудын цуваанд Номхон далайн флотын тэргүүлэх хөлөг онгоц “Варяг”, нефть тээвэрлэгч “Иркут”болон тэнгисийн чирэгч онгоц багтсан байна.