0АНУ-д суугаа Саудын Аравын элчин сайдын эсрэг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан мэдээ ОУ-ыг түгшүүлж байна. ГХЯ-ны веб хуудсан дээр нийтэлсэн ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Александр Лукашевичийн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. “Олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлсний хүчинд алан хядах ажиллагааг үр ашигтайгаар сөрөн зогсож чадна. Ийм зорилгод хүрэхийн тулд бүх сонирхогч талуудтай тэр дундаа АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна” гэж тэрээр мэдэгдсэн байна. Вашингтонд байрлаж байгаа Израиль, Саудын Арав улсуудын ЭСЯ-нд алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан гэж хоёр иран хүнд Нью-Йоркын холбооны шүүх ял тулгаж байна гэж АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер мягмар гаригт мэдэгдсэн юм. АНУ-д суугаа Саудын Аравын элчин сайдын амь насыг хороохоор хуйвалдсан хэрэгт мөн тэднийг буруутгаж байгаа юм.