Одоогоос 5 жилийн өмнө Газын зурвасын хил дээрээс ХАМАС бүлэглэлийн босогчдын хулгайлсан израилийн цэрэг Гилад Шалитыг чөлөөлөх гэрээний явцад палестины хэт үзэлтүүдийн нөлөө бүхий толгойлогчдыг суллахгүй гэж Израилийн “Шабак” аюулгүй байдлын албаны тэргүүн Йорам Коэн сэтгүүлчидэд мэдэгдсэн байна. Энэ гэрээний дагуу “Палестиныг чөлөөлөх ардын фронт” хөдөлгөөний тэргүүн Ахмад Садат болон 2 дахь “интифат”-ын толгойлогчдын нэг Марвана Баргути нарыг суллахгүй юм байна. Израилийн цэрэг Шалитыг палестины 1000 хоригдлоор солих тухай ХАМАС бүлэгтэй хийсэн гэрээг Израилийн засгийн газар урьд шөнө сайшаасан байна.