Сирийн нийслэлийн төвд өнөөдөр сая орчим хүн цугларч ерөнхийлөгч Башар Асад, түүний зарласан шинэчлэлийн хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн сүрт жагсаал хийлээ. Засгийн газрын цогцолбор байрны өмнөх талбай битүү хүнтэй болсон байна. Сүүлийн хагас жилд болсон хамгийн том сүрт жагсаалд оролцогчид гартаа үндэсний далбаа болон сирийн төрийн тэргүүний хөрөгийг барьсан байна. Зурагт хуудаснууд дээр гадны дайснуудын өмнө эх орныхоо эв нэгдлийг бэхжүүлэхийг уриалсан уриа лоозонгуудыг бичсэн байна. 46 настай Асад өнөөдөр Сири улсын шинэ үндсэн хуулийг боловсруулах комисс байгуулсан тухай зарлах  юм.