“Уолл-стритийн эзлэн түрэмгийлэгчид” бүх дэлхийг эзлэхээр шийдээд байна. Нуран унаж байгаа эдийн засгийн бодлогыг эсэргүүцсэн олон нийтийг хамарсан сүрт жагсаал Латин Америк, Канад, Европ, Ази тивүүдэд болно. “Уолл-стритийн эзлэн түрэмгийлэгчид”-тэй эв санааны нэгдэлтэй байгаагаа нийгмийн сүлжээнийхэн болоод бүх дэлхийн хэдэн мянган хүмүүс илэрхийлээд байна. Мөн АНУ-д тэдэнтэй томоохон үйлдвэрчний эвлэлүүд болон шоу бизнесийн одод нэгдсэн байна. АНУ-ын томоохон хотуудад болж байгаа эсэргүүцлийн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд цагдаагийнхан зуу гаруй хүнийг баривчлаад байна. Нэг өдрийн ажил хаялтаар хотын засаг захиргаа нэг сая доллар алдаж байна гэж санхүүчид тооцоод байна. Харин идэвхитнүүд байр сууриа алдахыг бодохгүй байгаа бололттой. Нью-Йорк, Вашингтон, Лос-Анжелес хотуудын ажил хэрэгч төвүүдэд 10 мянга гаруй хүн майхант хотхон байгуулаад байна.

   Жишээ нь, Легба Кэафор орон сууцны зээлээ төлж чадаагүйн  улмаас орох оронгүй хоцорсон учир шийдэртэй тэмцэх болно. «Цагаадгийхан биднийг хөөж чадахгүй. Сүүлийн долоо хоногт гэхэд л 10 хүнтэй ямарч зохион байгуулалтгүй бүлэг миний нүдэн дээр унтах байртай, хоол ундтай, бие засах газартай, цахилгаантай, үнэгүй интернетттэй хэдэн зуун хүний нэгдэл болон хувирсан юм. Олон хүн үүнийг амьдралын шинэ хэв маяг гэж үзэж байна. Бидний байр суурь зөвхөн бэхжих л болно» гэж тэр хэллээ. Жагсагчдын дунд гаднаас ирсэн хүмүүс их байна. Дениэл Гивенс мэтийн зарим хүмүүс майханд хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Кентукки мужийн унаган иргэн, улс дунд давхрагынхныг үл тоомсорлож байна гэж үзэж  байна. «Хүмүүс нийгмийн нэг давхрагаас нөгөө давхрага руу маш ховор шилждэг гэдгийг статстик тоо баримт харуулж байна. Хамгийн гол нь хүн амын нэг хувийг эзлэж байгаа баячууд бусад 150 сая хүмүүсээ бодвол хамаагүй их хөрөнгө эзэмшиж байгаа юм» гэж Дениэл Гивенс хэллээ.

   Эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид америкийн нийгмийн давхаргыг бүгдий нь илэрхийлэж байна. Энд ажилгүйчүүд, зөвхөн үдийн хоолны завсарлагийн үеэр эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байгаа дээд зиндааны өндөр хангамжтай менеджерүүд байна. АНУ нь аажмаар банкны эзэд болон улс төрчид л сайхан амьдардаг улс  болж байна гэдэгт тэд бүгдээрээ итгэлтэй байна. Эсэргүүцлийн хөдөлгөөний идэвхитнүүд Беверли-Хиллз рүү аян хийхээр төлөвлөж байгаа, цаашид америкийн жижиг хотуудыг өөрийн хөдөлгөөндөө  татан оролцуулах болно. Өөр улсууд руу ч халдана гэдгийг үгүйсгэхгүй байна. Эхний алхам хийгдээд байна. 10-р сарын 15-нд хотуудыг эзлэхээр Венесуэл, Мексик, Канад, Австр, Герман улсуудын иргэд бэлдээд байна. Харин тэдний “эзэгнэл” олон долоо хоногийн ажил хаялт болж хувирах эсэх нь одоохондоо тодорхой бус байна. Олон улсын энэ ажиллагаа “ даяарчлалын өөрчлөлтийн төлөө нэгдсэн үйл ажиллагааны өдөр” гэсэн ажлын нэртэй байна. Үргэлжилж байгаа хямралаас гарахын тулд баячуудаас авах татварыг нэмэгдүүлэх Барак Обамагийн төлөвлөгөө эсэргүүцлийн жагсаал болоход томоохон түлхэц болсон байна. Бүгд найрамдахчууд шууд эсэргүүцсэн байна. Фэктс энд Опинион Экономикс эдийн засгийн судалгааны төвийн эзэн Роберт Бруска ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй байна. «Барак Обама хөнгөлөлтийн эрхийн учрыг олохыг хүсэхгүй, зөвхөн төсвийг л ихэд анхаарч байна. Энэ хөтөлбөр нь манай үйлдвэрлэл, хөгжил, татварын орлого зэргийг багасгана. Энэ бол өөрөө өөрийгөө боомилж байна гэсэн үг» гэж тэр ярилаа.Бүгд найрамдахчууд болон ардчилалынхан маргалдсаар л байна, гэхдээ ард түмний дургүйцлийг төрүүлж байгаа эдийн засгийг аврах талаар юу ч хийхгүй байна. Бүх намууд зөвхөн сонгуулийн дараа л үйлчилж эхлэнэ гэж шинжээчид мэдэгдэж байна.      

Гэрэл зураг