Израиль, Палестин улсуудын удирдалгуудыг 10-р сарын 23-нд Иордан улсад хэлэлцээр хийхийг ойрхи дорнодын “дөрвөл”-ийн төлөөлөгчид санал болголоо гэж АНУ-ын Төрийн департаментийн төлөөлөгч Виктория Нуланд өчигдөр мэдэгдсэн байна. Хоёр тал энэ саналыг хүлээж авна гэдэгт найдаж байна гэж тэрээр Вашингтонд мэдэгджээ. Израиль улс болон Палестины үндэсний автономын хэлэлцээрийг 10-р сарын 23-нд хийлгэхийг  ням гаригт “дөрвөл”-ийн тусгай төлөөлөгчдийн уулзалт дээр шийдсэн юм. Израильчууд болон палестинчууд жил гаруй ийм хэлэлцээр хийгээгүй байгаа юм.