Хууль ёсоор хийгдэж одоо үйлчилж байгаа хийн гэрээний төлөө Ю.Тимошенког шүүнэ гэдэг байж болохгүй зүйл гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров үзэж байна. Украины ерөнхий сайд асны эсрэг үүсгэсэн эрүүгийн хэрэг нь үнэхээр улс төржиж байна. Орос, Украин улсуудын хооронд байгуулсан хийн хэлэлцээрийг тодорхойгүй байдалд оруулна гэдэг нь аюултай бөгөөд үр бүтээлгүй ажиллагаа гэж урьд нь оросын ерөнхий сайд В.Путин мэдэгдэж байсан. Киевийн Печерийн шүүх, 2009 оны эхээр ОУ-тай хийсэн хийн хэлэлцээрт гарын үсэг зурахдаа эрх үүргээ хэтрүүлсэн гэсэн хэргээр Ю.Тимошенког 7 жил хорих ялаар шийтгэсэн юм.

Гэрэл зураг