Афганистан руу цэргийн зориулалтын барааг оросын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх тухай хэлэлцээрт Орос, Швед улсуудын ГХЯ-ны тэргүүнүүд гарын үсэг зурлаа. Зэр зэвсэг, цэргийн техник, цэргийн эд хогшил, хүн хүч дамжуулах талаар засгийн газар хоорондын баримт бичигт заасан байна. Афганистан улсыг сэргээн босгож тогтвортой улс орон болгоход Шведийн ЗХ оролцох болсонтой холбогдуулж энэ хэлэлцээрийг байгуулсан байна.