НҮБ-ын АЗ Йемен улсыг улс төрийн хямралаас гарахад тус болох “үр бүтээлтэй дохио илгээнэ гэдэгт” ОУ найдаж , тус улсын талаар гаргах гэж байгаа тогтоолын төслийг хэлэлцэхэд бэлэн байна гэж НҮБ-д ОХУ-аас суугаа байнгын төлөөлөгч Виталий Чуркин өчигдөр  мэдэгдсэн байна. Йемен улсад хэдэн сарын турш хямрал үргэлжилж байгаад сэтгэл зовниж байгаагаа оросын дипломатч илэрхийлээд сөргөлдөж байгаа талууд үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж эхлэхийг уриаллаа. АЗ-ийн тогтоолын төсөл энэ долоо хоногт бэлэн болно гэж үзэж байна. 2-р сараас ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн Йемен улсын ерөнхийлөгчийг огцруулахыг уриалсан тогтоолын төслийг Барууны орныхон санал болгож байгаа юм. Йемен улсын төрийн тэргүүн Али Абдалла Салех ойрын өдрүүдэд бүрэн эрхээсээ татгалзахаа мэдэгдлээ. Хэрвээ АЗ-ийн тогтоол энхийн агуулагатай байх юм бол ОУ дэмжихэд бэлэн байна.