ОХУ-ын ерөнхий сайд В. Путин өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай уулзахдаа орос, хятадын харилцааны бүх талыг хэлэлцэхийг санал болголоо. “Орос, Хятадын засгийн газруудын боловсруулсан ойрын ирээдүйн төлөвлөгөөг дэмжинэ гэдэгт бид танд найдаж байна” гэж оросын ерөнхий сайд хэлсэн байна. В.Путин БНХАУ-ын даргад хандахдаа Ху Зиньтаог эрхэм хүндэт нөхөр гээд  орос, хятадын харилцаа маш амжилттай хөгжиж байгаа,  Ху Зиньтаогийн 6-р сард ОУ-д хийсэн айлчлал энэ амжилтыг улам батжуулсан гэж хэлсэн байна.  Манай ерөнхийлөгч Медведевийн халуун мэндийг танд дамжуулъя гэж В. Путин хэлсэн байна. Ху Зиньтао ерөнхий сайд В.Путинд талархал илэрхийлээд, Хятадын удирдагчдын зүгээс ерөнхийлөгч Дмитрий Медведевт хамгийн сайн сайхныг хүсэж байгааг дамжуулахыг хүссэн байна. Та Хятадын ард түмний сайн найз. Таны улс доторхи ажил маш шахуу байгаа ч гэсэн та манай улсад хүрэлцэн ирэх цаг зав гаргалаа. Энэ байдал нь та манай хоёр улсын харилцааны хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байгааг гэрчилж байна гэж Ху Зиньтао хэлсэн байна.