Хоёр орны засгийн газрын тэргүүнүүдийн хэлэлцээрийн дүнгээр Орос, Хятад улсууд багц хэлэлцээрт тэр дундаа хоёр орны эдийн засгийг шинэчлэх хүрээн дэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хятад улсад хоёр өдрийн ажлын айлчлалаар хүрэлцэн ирээд байгаа ОХУ-ын ерөнхий сайд В.Путин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вэнь Зябао нарийн дэргэд баримт бичигт гарын үсэг зурсан байна. Мөн хамтын ажиллагааны бусад салбаруудын чухал хэлэлцээрүүдэд гарын үсэг зуржээ. 3-4 тэрбум долларын хэмжээтэй орос, хятадын хөрөнгө оруулалтын сан байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Зохих санамж бичигт  Шууд хөрөнгө оруулалтын оросын сан, хятадын хөрөнгө оруулалтын корпорац, Внешэкономбанк гарын үсэг зурсан байна. Путины Хятадад хийж байгаа айлчлалын явцад БНХАУ-д оросын нефтийг нийлүүлэх талаар гарсан санал зөрөлдөөнийг арилгаж чадсан байна. Орос, Хятад улсууд эдийн засгийн хамтын ажиллагаанд “байнга хоёр талдаа ашигтай харилцан буулт хийлтэд хүрдэг билээ гэж” Путин хэлжээ. Орос, Хятад улсууд оросын хийг нийлүүлэх хэлэлцээрийн төгсгөлийн шатанд хүрэхэд ойртоод байна. Орос, Хятад улсууд сүүлчийн хэлэлцээрийн явцад нийлүүлэх хийн үнийг зохицуулах талаар нилээд ургаш ахисан гэж ОХУ-ын дэд ерөнхий сайд Игорь Сечин сэтгүүлчидэд мэдээлсэн байна. Он дуустал хийн гэрээнд гарын үсэг зурах бол уу гэсэн асуултад Сечин хариулахдаа яарах хэрэггүй гэж хариуллаа. Ойрын хоёр долоо хоногийн турш хэлэлцээг үргэлжлүүлэх болно. ОУ, БНХАУ-тай атомын эрчим хүчний салбарт хамгийн орчин үеийн технолог дээр суурилсан хороошлолыг хөгжүүлнэ гэж Путин хэлсэн байна. Путин хамтын ажиллагааны бусад хүрээний талаар ярихдаа Орос, Хятад улсууд эрдэм шинжилгээний болон ирээдүйтэй төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байна гэж хэлсэн байна.