Ярославль орчимд болсон сүйрлийг мөрдөн байцаах ажлын хүрээнд Як-42 онгоцны нислэгийг Улс хоорондын нисэх хүчний хороо дууриалган нийлээ. Нислэгийг сэргээн дүрслэх ажлыг Громовын нэрэмжит нислэг шинжилгээний талбарт хийсэн байна. Бодит байдал дээр багийн үйл ажиллагааг дүрслэх нь энэ туршилтын гол зорилго байсан. Ингэснээр тохиолдсон байдлын хувилбарыг дүрслэх санаатай байсан юм. “Як Сервис” компанийн Як-42 онгоц 9-р сарын 7-нд Ярославлийн “Туношна” онгоцны буудалд осолдсон. Хөөрөх үедээ өндрөө авч чадалгүй газар унаж шатсан юм. “Локомотив” хоккейн клубын хоккейчид, дасгалжуулагчид, багийн гишүүд нийлсэн 45 хүн тус онгоцонд байсан юм. 43 хүн газар дээрээ нас барсан бөгөөд хоёр хүнийг эмнэлэгт хүргэсэн юм. Хүнд шархадсан хоккейчин Александр Галимов дараа нь эмнэлэгт нас барсан билээ.

   Энэ туршилтын үеэр нисэгчид сүйрэлд орсон онгоцтой яг ижил техникийн үзүүлэлттэй “Як”-ыг хөөргөсөн юм. Туршигчид амь насаа алдсан нисэгчдийн үйлдлийг давтсан билээ. ХМХ-үүдэд хэд хэдэн хувилбарууд гарсан ба зарим нэг хувилбаруудыг эрс үгүйсгэсэн юм. Харин хөөрч байх үед нэг нисэгч тоормоз дарсан нь хөөрөлтөд саад болсон гэсэн хувилбарыг шалгахаар шийдсэн юм. Хэд хэдэн хэцүү нислэг үйлдсний дараа л үнэн байдлыг мэдэж болно. Харин өчигдрийн нислэгийн үед тооромзлох хүч саад болоогүй юм. Онгоц шууд л өндрөө авсан байна.Харин газардсны дараа мэргэжилтнүүд бүх үзүүлэлтүүдийг боловсруулж эхэлсэн байна. Аль нэг нисгэгч тооромз дарсан гэдэг хувилбарыг маш нарийн шалгах хэрэгтэй гэж АVIА.RU порталын ерөнхий редактор Роман Гусаров үзэж байна. «Тоормозлох хүч нь нисгэгчийн алдаатай үйлдлийн баталгаа болж чадахгүй. Энэ хүч техникийн асуудлаас болсон байж ч болно. Ийм  хүч байсан гэдэг нь нисэх буух талбар дээр гарсан онгоцны дугуйны мөрнөөс харагдаж байгаа. Харин энэ талбайгаас гарсан гэдэг нь батлагдсан шүү дээ. Энэ тооромзлох хүч хаанаас гарсныг тогтоох хэрэгтэй. Онгоцууд нисэх буух талбайгаас өнгөрөөд хөөрч байсан тохиолдол нисэх хүчний түүхэнд байж л байсан шүү дээ. Ихэнх нь л амжилттай хөөрч байсан. Харин ямар нэг тооромзлох хүч байсан гэдэг нь нисэх хүчний түүхэнд анх удаа тохиолдож байна. Энэ учир шалтгаануудаас болж багийнхан яагаад нисэх буух зурвасаас өнгөрч хөөрөх болсон бэ гэдгийг тогтоох хэрэгтэй байгаа юм» гэж Роман Гусаров ярилаа.

   Хөөрхөд хурд хүрэхгүй байна гэдгийг мэдсээр байж нисэгчид яагаад онгоцийг зогсоогоогүй вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм гэж Роман Гусаров тэмдэглэж байна. Дугуй ямар байдалд байсан, тооромзлох хүч ямар байсан гэх мэт үзүүлэлтийг харуулсан дугуйны датчикийн үзүүлэлт бидэнд алга байна шүү дээ. Тийм датчик байдаггүй юм гэж туршин нисгэгч Магомед Толбоев тэмдэглээд «Хөөрөлтийн эхний үед тооромзны хүч 3 тонн байсан дараа нь хоёр дахь үед 8 тонн болсон гэсэн шууд бус дүгнэлтүүдийг л хийдэг юм. Үүнийг хар хайрцгийг унших үед бид онолын хувьд мэдэж болдог. Гэхдээ энэ бүхнийг батлах хэрэгтэй. Үүнийг л нислэгийн туршилт гэж нэрлэдэг юм» гэлээ. Тоорозлох хүч юунаас болж гарч ирсэн бэ гэдэг нь хамгийн гол асуудал болоод байна. Энд нисэгч нар л тоорозлодог, гэхдээ санаандгүйгээр тоормозны товчлуур дээр дарсан байж болно гэж Магомед Толбоев үзэж байна. Тэгэхдээ гүйцэд дараагүй бололтой. Ярославль хотын ойролцоо болсон сүйрлийг мөрдөн байцаах ажлын үеэр ойлгомжгүй олон зүйл байна. Ямар нэгэн үр дүн гаргах нь арай эрт байна. Харин хөөрөхөд саад байсан гэдэг нь тодорхой. Энэ хүч хаанаас гарсан бэ гэдэг асуултад хариулахын тулд энэ нислэгийн туршилтыг хийж байгаа юм.