ОХУ С-300 цогцолбороо худалдахаас татгалзсантай холбогдуулан Иран улсаас арбитражад хандаж, торгууль төлөх шаардлага ОХУ-д тавих учир үндэс үгүй байна гэж ОХУ-ын ГХЯны тэргүүн СергейЛавров үзэж байна. Ингэх учир үндэс Тегеранд үгүй гэж бид үзэж байна. Урьдчилгааг буцаасан.Асуудлын тойрны маргааныг зогсоох хэрэгтэй гэж Сергей Лавров «Профиль» сэтгүүлд нийтлүүлсэн ярилцлагдаа  тэмдэглэжээ. Москва НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу С-300 зенит – пуужингийн цогцолбороо Тегеранд нийлүүлэхээс  татгалзсантай  холбогдуулан нөхөх  төлбөр төлөхийг Орос улсаас шүүхийн журмаар шаардана гэж Ираны төлөөлөгчид үүний өмнө мэдэгдсэн билээ.