АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон АНУ, Энэтхэг улсын харилцаа, Ази тивийн харилцааг хөндсөн хэд хэдэн чухал мэдээлэл хийлээ. Нэмэлт нөхөн төлбөрийн тухай олон улсын конвенцийн дагуу цөмийн эрчим хүчний тухай өөрийн хууль тогтоомждоо өөрчлөлт оруулахыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга ээлжит удаагаа уриаллаа гэж “Хиндустан таймс” сонин бичсэн байна. Ноднин жил энэтхэгийн парламентын баталсан цөмийн хохирол учруулсны төлөө хариуцлага хүлээх тухай хуулинд энэ конвенцийг зөрчсөн зүйл анги байна гэж америкийн шинжээчид үзсэн байна. Энэтхэгийн энэ хуулинд цөмийн осол гарах зэрэг бусад осолын үед хариуцлагыг атомын обьектын оператор биш тоног төхөөөрөмж нийлүүлэгч бас хүлээх ёстой ба операторууд нийлүүлэгчийг шүүхэд өгөх эрхтэй гэж заасан юм. Харин энэ конвецид ослын хохиролыг оператор бүрэн хүлээх ёстой гэж заасан байдаг юм. “Энэтхэг улстай хамтын ажиллагааны хөгжлийн чиг хандлагыг бид бүхэлд нь сайн баримтладаг, Энэтхэг улс ямар алхам хийж цаашид ургашлан ахих тухай ч заасан байдаг юм гэж” хатагтай Клинтон ПТИ агентлагын сурвалжлагчийн асуултанд хариулахдаа хэлсэн байна.

   Өөрөөр хэлвэл АНУ-ын талаас санал болгож байгаа тодорхой нөцлийн талаар ярьж байгаа юм. Вашингтон юунд сэтгэл дундуур байна вэ? АНУ-ын ерөнхийлөгч асан бага Жорж Бушийн үед АНУ, Энэтхэг улстай цөмийн эрчим хүчний салбарт “цөмийн хэлэлцээр” гэсэн нэртэй хэлэлцээр байгуулсан юм. Америкийн компаниудыг энэтхэгийн ирээдүйтэй цөмийн эрчим хүчний зах зээл дээр гаргах нь гол зорилго байсан юм. Цаашид Энэтхэг улсыг бүс нутаг дахь АНУ-ын стратегийн зорилгод зөвхөн атомын эрчим хүчинд ч биш бусад зүйлд баттай холбож өгөх байсан. Стратегийн судалгааны оросын төвийн ажилтан, манай шинжээч Борис Волхонский сүүлийн жилүүдэд Энэтхэг улс америкийн бодлогыг сохороор дагахгүй гэдгээ хэд хэдэн удаа харуулсан гэж шудрага журмаар тэмдэглээд «Стратегийн хэд хэдэн зорилго давхцаж байгаагаас бусдаар Энэтхэг улсын бодлого бие даасан байдалтай байна. Вашигтоны зүгээс дарамт үзүүлэх гэсэн оролдолгыг Дели эрс эсэргүүцэж байгаа юм. Жишээ нь, Энэтхэгийн АЦХ-д хэт орчин үеийн сөнөөгч онгоц нийлүүлэх тендерт америкийн “Боинг”, “Локхид Мартин” компаниудыг оролцуулаагүй явдал энэтхэгийн бие даасан бодлогыг харууллаа. Энэтхэг улсыг тус бүс нутаг дахь гол стратегийн түнш болгох гэсэн санаагаа АНУ одоо болтол тавихгүй байна. Үүний төлөө янз бүрийн зүйлийг ашиглаж байна, жишээлбэл Энэтхэг улсын эртний өрсөлдөгч Пакистан улсын талаар хоосон магтаалын үг чулуудаж байна. Цөмийн асуудлаар Энэтхэг улсад үзүүлж байгаа дарамтыг ч үүнтэй холбож үзэх хэрэгтэй» гэлээ.

   Бүс нутаг дахь америкийн бодлогын тойрог замд Энэтхэг улсыг оруулах гэж байгаа нь ч урт удаан хугацаатай. 21-р зууны амин чухал асуудлуудыг шийдэхийн тулд “АНУ, Энэтхэг, Хятад улсуудын хооронд үр бүтээлтэй нягт харилцааг” тогтоохыг уриалсан холын хараатай санал санаачлагыг Хиллари Клинтон  дэвшүүллээ. Үнэн хэрэгтээ Вашингтон, Дели, Бээжин гэсэн стратегийн гурвалжин байгуулахыг уриалсан хэрэг юм. Одоо үйлчилж байгаа Орос, Энэтхэг, Хятад гэсэн хүрээний эсрэг үйлчилж азийн бүс нутгийн үндсэн асуудлын шийдвэрээс ОУ-ыг зайлуулахад үндсэн зорилго нь оршиж байгаа юм. Вашингтон ийм холбоо байгуулсны төлөө энэ хоёр гүрэнд юу санал болгох гэж байгаа юм бол оо. Ямар нэгэн зүйл санал болгох нь юу л бол харин агуу Америк улстай нэг нэрсийн жагсаалтад орсных нь төлөө юм авч ч мэдэх л байх. Ер нь Вашингтон ингэж л ажиллаж ирсэн дээ.