Хойд солонгосын нийслэл Пхеньян хотын “Рюгён”зочид буудал баригдаж эхэлснээсээ хойш 24 жилийн дараа 2012 оны 4-р сард нээгдэнэ. Британын “Дейли телеграф” сонин өчигдөр энэ тухай мэдээллээ. Дэлхийн хамгийн өндөр байшингаар тухайн үедээ өрсөлдөж байсан энэ цамхагийн өндөр нь 330 метр бөгөөд 105 давхар юм. Хөрөнгө хүрэлцээгүйн улмаас арваад жилээр хойшлогдож байсан нээлтийг хойд солонгос улсыг үндэслэн байгуулагч Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ойд зориулахаар шийдсэн байна. Ким Ир Сенийн төрсний 100 жилийн ой 2012 оны 4-р сарын 15-нд болно.